АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛ, САЙНШАНД СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 65 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ
АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛ, САЙНШАНД СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 65 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ
Бүртгэл:
2026 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цагийн хооронд явагдана.
Зөвшөөрөл олгох:
Бүртгэлийн дагуу 2026 оны 07 дугаар сарын 01 -нд цахим бүртгэлийн дарааллын дагуу Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 10:00-16:00 цагийн хооронд олгоно. Бичиг баримт бүрэн тохиолдолд зөвшөөрөл олгоно.
Үйлчилгээний хураамж:
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ 50,000 төгрөг, бусад үйлчилгээ 40,000 төгрөг байна. Үйлчилгээний хураамжийг зөвшөөрөл авахдаа бэлэн авч ирэхийг анхаарна уу.
Баяр наадмын худалдаа, үйлчилгээг зохион байгуулах
салбар комисстой холбоо барих утас: 90179086
Дорноговь аймгийн баяр наадмын өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Морь барианы газар”-т худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүд нь цахим бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу тухайн төрөлд хамаарах зөвшөөрлийг “Баяр наадмын худалдаа, үйлчилгээг зохион байгуулах салбар комисс”-оос баталгаажуулан олгоно.
Худалдаа, үйлчилгээ эрхлэн явуулах талбайн хэмжээ, байршил нь үйлчилгээний төрлөөс хамаарч өөр өөр байх ба цахим бүртгэлийг үндэслэн олгосон зөвшөөрөлд тусгагдсан дараалал /номер/-ын дагуу “Баяр наадмын худалдаа, үйлчилгээг зохион байгуулах салбар комисс”-оос хуваарилан байршуулах юм.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч /хуушуур, шорлог гэх мэт/-д нь зөвшөөрөл авахад мэргэжлийн тогоочийн үнэмлэх, ажиллагсдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дэвтэр зэргийг эх хувиар нь авч ирэх шаардлагатай.
Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх бол доорх линк дээр дарж бүртгүүлнэ.
Бүртгүүлэх бол энд дарж орно уу
Жагсаалт харах
Баяр наадмын өдрүүдэд морь барианы газарт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх бол доорх линк дээр дарж бүртгүүлнэ.
Бүртгүүлэх бол энд дарж орно уу
Жагсаалт харах