🧩Танай гэрт хэрэглэж болохоор атлаа хэрэглэхээ больчихсон тоглоомууд бий юу? 😀
Нэгэн ээжээс манай холбоонд ирүүлсэн саналын дагуу бид "Найздаа тоглоом илгээе!" нэрийн дор 🇨🇿Чехээс 🇲🇳Монгол дахь хүүхэд багачуудад тоглоом илгээх аяныг өрнүүлэхээр болсноо дуулгахад таатай байна. Энэхүү сайн үйлсын аяныг маань мөн ZAM CARGO дэмжин ажиллахаар болсонд бид туйлын баяртай байгаа.
Харин та уг аяныг дэмжихийг хүсвэл дараах байдлаар оролцох боломжтой:
👉 ТОГЛООМ ХАНДИВЛАХ - бид таны хандивласан тоглоомыг Зам Каргогийн дэмжлэгтэйгээр Монголд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр олон жил тууштай ажиллаж байгаа ЛАНТУУН ДОХИО ТББ-н харъяа Ид шидийн оронд хүлээлгэн өгөх болно.
👉 САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ - таны өгсөн мөнгөн хандивыг бид ачаа бараа хадгалалт, тээвэрлэлт, баглаа боодол зэрэг энэхүү аяны хүрээнд гарах зардалдаа зарцуулах юм.
⏳ Хандив хүлээн авах хугацаа: 2026.6.30-ныг дуустал.
💬Хандив хүлээн авах хаяг болон дансны мэдээллийг манай Фэйсбүүк, Инстаграм чатаар холбогдож авна уу.