"Найздаа тоглоом илгээе!" Чехээс Монгол дахь хүүхэд багачуудад тоглоом илгээх аян
Бүгд Найрамдах Чех Улсад (2026 оны 1-р улирлын байдлаар) нийт 15000 гаруй Монголчууд амьдардгаас 1600 гаруй нь ерөнхий боловсролын сургуульд, 150 орчим нь их, дээд сургуульд суралцдаг. Манай холбоо нь эдгээр хүүхэд, залуусыг хоорондоо танилцаж, хичээл сургуулийн холбогдолтой мэдээлэл туршлагаа солилцохын сацуу чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг билээ.
Түүнчлэн бид Чехийн боловсролын систем, их сургууль, хэлний бэлтгэлийн талаар сонирхож бидэнтэй холбогдсон хэн бүхэнд өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцаж, зөвлөхөд байнга нээлттэй байдаг.
Мөн Чехэд амьдарч буй нийт Монголчуудыгаа эерэгээр сэдэлжүүлэхийн төлөө бид зөв үлгэр дуйрайлал нь болж явахыг ямагт хичээдэг.
Тийм ч учраас бид мэдээллийнхээ сувгийг өргөжүүлж, илүү олон хүнд хүрэх үүднээс энэхүү цахим хуудсыг нээлээ.