Шинэчлэгдсэн: 2025 оны 10 сарын 28
Moko нь Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл, эвент, визийн мэдээ, амьдралын хэрэгцээтэй зөвлөгөөг нэг дор хүргэх зорилготой апп юм.
Та бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
Буруу эсвэл хууль бус мэдээлэл илэрвэл таны хандалтыг хязгаарлаж болно.
Нэвтрэх нэр, нууц үгээ хамгаалах үүрэгтэй.
Апп дахь мэдээллийг зөвхөн хувийн хэрэглээнд ашиглана.
Контентыг хуулбарлах, тараах, эсвэл арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
Moko нь бусад вэбсайт руу чиглүүлж болох ба тухайн сайтын агуулгад хариуцлага хүлээхгүй.
Апп нь таны зөвшөөрлийн дагуу:
Байршлын мэдээлэл ашиглаж болно
Push мэдэгдэл илгээж болно
Та төхөөрөмжийн тохиргоонд эдгээр зөвшөөрлийг өөрчлөх, хязгаарлах боломжтой.
Moko апп дахь мэдээллийг байнга шинэчлэхийг зорьдог боловч алдаа, хоцрогдол гарах боломжтойг анхаарна уу.
Moko апп ашигласнаас үүдэлтэй аливаа шууд болон шууд бус хохирлыг бид хариуцахгүй.
Энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд шинэчилсэн хувилбар нь апп-д байршуулснаар хүчин төгөлдөр болно.
Шинэчлэгдсэн: 2025 оны 10 сарын 28
Бид Firebase-ээр дамжуулан дараах мэдээллийг цуглуулж болно:
Бүртгэлийн мэдээлэл (нэр, имэйл, нууц үг)
Байршлын мэдээлэл (хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд)
Апп ашиглалтын өгөгдөл
Хэрэглэгчийн оруулсан зураг, постууд
Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
Апп-ын үйлчилгээ үзүүлэх
Апп-ын ажиллагааг сайжруулах
Хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэх
Аналитик дүн шинжилгээ хийх
Алдаа засах
Moko нь дараах Firebase үйлчилгээ ашигладаг:
Firebase Authentication
Firestore Database
Firebase Storage
Firebase нь Google-ийн серверүүд дээр мэдээллийг найдвартай хадгалж хамгаалдаг.
Moko апп Cookie ашигладаггүй.
Гэвч Firebase Analytics-ийн tracking ашиглаж болно.
Та дараах эрхтэй:
Өөрийн бүртгэлийг устгах
Өөрийн мэдээллийг устгах хүсэлт гаргах
Бүртгэл устгаснаар таны мэдээлэл Firebase-аас бүрмөсөн устах болно.
Таны хувийн мэдээлэл шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана
Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй (хууль шаардсан тохиолдлоос бусад үед)
Хэрэв танд асуулт, санал, хүсэлт байвал дараах хаягаар холбогдоно уу:
📩 naranundraa5@gmail.com