9-р ангийн “эдийн засаг нэгж хичээлийн даалгавар”
Даалгавар 1. Хөдөлмөрийн зах зээл
1.1.Ирээдүйд өөрийн сонгох мэргэжлийн ах , эгч нараасаа 1 хүнтэй уулзаж дараах
асуултын тухай ярилцаарай. (Ижил мэргэжлийг сонгосон сурагчид багаараа нийлээд нэг мэргэжилтэнтэй уулзаж болно).
А.Яагаад тухайн мэргэжлийг сонгох болсон бэ?.
В.Та мэргэжлийнхээ аль талаар нь хамгийн их бахархдаг вэ?
С.Нийгэмд таны мэргэжлийн эрэлт, нийлүүлэлт хэр зэрэг байдаг вэ?
D.Таны мэргэжлийн давуу талууд юу вэ? ... гэх мэт .
Е.Тухайн мэргэжилтэнтэйгээ зургаа авахуулаарай.
1.2 . Өөрийн сонирхсон зүйлээ нэмэлтээр асууж болно. Гэхдээ асуултаа сайтар
бэлтгээрэй.
1.3. Тухайн мэргэжилтэнтэй уулзаад таны мэргэжил сонголт өөрчлөгдсөн үү?.
Ямар мэдрэмж төрсөн талаараа дүгнэлт бичиж 14 хоногийн
хугацаанд багшдаа хураалгаарай.
Даалгавар 2. Цалинг хэрхэн тооцох вэ?.
2.1. Гэр бүлийн нэг гишүүний цалинд тооцоолол хийгээрэй.
А. Хэний цалинг тооцоолсноо доогуур нь зурна уу? Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө
В.Дараах хүснэгтэд нөхөж бичээрэй. Нэмэгдэл цалингуудыг жагсаан, хувийг
бичиж, арын хүснэгтэд тооцоолол хийгээд бодит цалинг тодорхойлоорой.
Таны бодсон цалин тухайн хүний авдаг цалинтай нийцэж байна уу? гэдгийг
лавлааарай.
Даалгавар 3 – Дараах QR кодыг уншуулан Мөнгө, банк зэрэг хичээлийнхээ даалгаврыг гүйцэтгээрэй.