Mace

Нууцлалын бодлого

Энэхүү нууцлалын бодлого нь "Их-Гүр инженеринг" ХХК-ын хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн бүртгэн авах, хадгалахыг зохицуулсан баримт бичиг юм. MACE аппликейшн-д бүртгүүлсэн бүх хэрэглэгчдийн хувийн нууцлалыг энэхүү баримт бичигт зааснаар хадгалж, хамгаална. Компани нь энэхүү нууцлалын бодлогод тусгаснаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Үйлчилгээг авч байгаа бол хэрэглэгчийн уг нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэглэгч гэдэг нь MACE аппликейшнд өөрийн бүртгэлийг үүсгэн аппликейшн ашиглаж буй хувь хүнийг хэлнэ.

НЭГ. АППЛИКЭЙШНЫ ТУХАЙ

MACE аппликэйшн нь Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны мэргэшсэн, зөвлөх инженерүүдэд зориулсан апп юм.


ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

Хэрэглэгч нэвтрэхдээ 18 болон түүнээс дээш насны хэрэглэгчид бүртгүүлэх хүсэлт өгөх эрхтэй. Хувийн мэдээллийг үүсгэх, мэдээлэл боловсруулах, ашиглахдаа хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална.

ГУРАВ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан ажилладаг.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хандаж буй холбогдох ажилтнууд нь хувийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

ДӨРӨВ. ХОЛБОО БАРИХ

Хувийн мэдээлэл, түүний аюулгүй байлтай холбоотой тодруулах зүйл байвал info@mace.org.mn цахим хаяг болон (+976) 11-330985 дугаарт утсаар харилцах, холбоо барих боломжтой.