Төлбөр баталгаажсаныг яаж мэдэх вэ?
Таны бөглөсөн формын мэдээллийн дагуу Instagram хаягаар тань холбогдох тул гүйлгээний утга дээр өөрийн нэр болон имэйл хаяг/Instagram хаягаа заавал бичнэ үү.
Бүртгүүлснийхээ дараа цуцалж болдог уу?
- Хичээл эхлэхээс 5–7 хоногийн өмнө буцаан олголтын хүсэлт гаргасан тохиолдолд төлбөрийг 100% буцаан олгоно. Харин хичээл эхлэхээс 1–3 хоногийн өмнө хүсэлт гаргасан тохиолдолд төлбөрөөс 10–20%-ийг суутган, үлдсэн төлбөрийг буцаан олгоно.
- Хичээл эхэлснээс хойш 1–4 удаагийн хичээлд оролцсоны дараа буцаан олголтын хүсэлт гаргасан тохиолдолд төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу суутган, үлдсэн хэсгийг буцаан олгоно.
- Хичээл эхэлснээс хойш 4-өөс дээш удаагийн хичээлд оролцсон, эсвэл сургалтын явц дунд буцаан олголтын хүсэлт гаргасан тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.
Ганцаарчилж ордог болов уу?
Тэтгэлэгт хамтдаа бэлдэцгээе” хөтөлбөр болон онлайн хятад хэлний сургалт нь 1:1, ганцаарчилсан хэлбэрээр явагдана. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн мэдээллийг Khishuukhen Chinese Instagram хаягаас авна уу.
Би сургуульдаа тэнцэж чадах болов уу?
Их сургуульд тэнцэх эсэх нь тухайн сурагчийн өөрийн хичээл зүтгэл, бэлтгэл болон гаргасан үр дүнгээс хамаарна. Мөн манай онлайн сургалтын төв нь зуучлалын үйлчилгээ үзүүлдэггүй болохыг анхаарна уу. Бид сурагчийн өмнөөс бүх зүйлийг хариуцаж, бэлэн үр дүн амлах бус, өөрийн хүсэл, зорилго, чадвартаа итгэлтэйгээр БНХАУ-д суралцахын төлөө өөрөө хичээн ажиллах сурагчдыг дэмжиж, чиглүүлэн ажилладаг. Тиймээс хариуцлагаа бусдад үүрүүлээд хойш суух бус, өөрийн хүсэл, чадвараараа БНХАУ-д суралцах зорилгодоо хүрнэ гэсэн итгэл, хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг бүртгэн авна.