Хас-Гоёл Урлан

Одон тэмдэг медал цомны захиалга авах утас:94113280,94003280,+11-326938

Товч танилцуулга:Хас-гоёл Урлан

Монголын уран дарханы урлагийг уран дархчууд маань олон зууныг дамжин өөрийн ёс жаяг бий болгож, нүүдэлчдийн зан заншил, уламжлалд тулгуурлан, монголын олон үндэстэн, ястны өв соёлыг тухайн цаг үеийн өнгө төрх, чиг хандлагатай хослуулан хөгжүүлж ирсэн түүхтэй.

“Хас гоёл” компани нь 1991 онд Чандмань ХЭАА-аас эхлэн үйл ажиллагаагаа явуулсанаас хойш Үнэт ба өнгөт металлаар үнэт эдлэл, гоёл чимэглэлийн болон бэлэг дурсгалын зүйлийг урлаг, гоо зүйн өндөр түвшинд урлан бүтээхийг эрмэлзэн тэмүүлсээр эдүгээ үнэт эдлэлийн салбарт тогтвортой дагнан ажиллаж байгаа хэрэглэгчдэд танигдсан тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг болсон.

“Хас гоёл” ХХК нь дотоод, гадаадад зохиогдож байгаа олон улсын үзэсгэлэн, худалдаанд өөрийн уран бүтээл, бүтээгдхүүнээр тогтмол оролцож өргөмжлөл, шагналаар шагнагдаж байна. Тухайлбал, Японы Айчи мужид зохиогдсон “EXPO-2005, БНСУ-ын Сөүл хотод “IGF 2006”, “IGF 2007”, Гонконгийн “Gold jewelery & Gem-2008” зэрэг үзэсгэлэнд амжилттай оролцож, 2010оны ОХУ-н Эрхүү хотын “Город дизайн-350”үзэсгэлэнд оролцож “ГРАМОТА” шагнал хүртсэн.

БНХАУ-н Хөх хот, ОХУ-н Улаан-Үүдэд Монгол улсаас хөрш орнуудад зориулсан Монголын соёлын өдрүүдэд зохиогддог үзэсгэлэн-яармагуудад жил бүр тогтмол оролцож байна.

Монгол улсын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгээс үнэт эдлэлийн салбарын шилдэг бүтээл “Гран при” "Монгол чанар" шагналыг 2007, 2010, 2012,2014 2017 онуудад хүртсэн.

Улаан баатар хотоос шалгаруулсан 2013 оны дэвшилтэд технологийн бүтээгдхүүний “Өргөмжлөл”, “Ахуй үйлчилгээ-75” үзэсгэлэнгээс хүндэт өргөмжлөл, салбарын сайдын талархал, зэрэг салбарын олон шагналуудаар шагнагдсан.

Үнэт металлаар сорьцийн улсын стандартыг бүрэн хангаж олон улсад өргөн ашиглаж байгаа техник, технологийг ашиглан жилдээ загвар, дизайны өвөрмөц шийдэл бүхий 100 гаруй шинэ ба шинэчилсэн загварыг гаргаж хэрэглэгч түмэндээ толилуулж байна.