ШҮҮХЭД МЭДҮҮЛЭХ ЭРХ

ШҮҮХЭД МЭДҮҮЛЭХ ЭРХ

ИХШХШТХ-ийн 3 дугаар зүйл

Иргэн та ямар тохиолдолд шүүхэд хандах вэ?

1. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох

  • Ажиллаж байсан байдлаа тогтоолгох

  • Хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн үүрэгтний үнэмлэх, бусад бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох

  • Эд хөрөнгийг өмчлөх эрх, өвлөх эрх тогтоолгох

  • Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах

  • Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох

  • Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох гэх мэт

2. Гэр бүлийн маргаан

  • Гэр бүл цуцлаж, дундын өмч хөрөнгө хуваах

  • Хүүхдийн тэтгэлэг гаргуулах

  • Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах

  • Гэр бүл цуцлах гэх мэт

3. Хөдөлмөрийн маргаан

  • Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх

  • Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах

  • Сахилгын арга хэмжээ авсныг хүчингүй болгуулах гэх мэт

4. Гэрээний маргаан

  • Зээлийн гэрээ

  • Хөлсөөр ажил гүйцэтгүүлэх гэрээ

  • Түрээсийн гэрээ

  • Хөлслөх, хөлсүүлэх гэрээ гэх мэт

5. Эрэн сурвалжлах

  • Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах

6. Гэм хор

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх


Шүүхэд нэхэмжлэлийг зөвхөн бичгээр гаргах бөгөөд өөрийн биеэр болон шуудангаар ирүүлж болно.