НЭХЭМЖЛЭЛИЙН БҮРДҮҮЛБЭР

ШҮҮХЭД ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ВЭ?

ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйл

1. Шүүхийн нэрийг зөв бичнэ.

2. Нэхэмжлэл гаргасан өдрийг тодорхой бичнэ.

3. Нэхэмжлэгч өөрийн болон хариуцагчийн овог нэр, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичнэ.

4. Нэхэмжлэлд шаардаж буй зүйлээ тодорхой дурдана.

5. Ямар үндэслэлээр шаардаж байгаагаа тодорхой дурдана.

6. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамжийг 100101800941 тоот дансанд тушаана.

7. Нэхэмжлэл гаргасан хүн баталгаат гарын үсгийг зурна. /Компаний захирал/

8. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор гаргана.