Нэр үгэлбэр
Нэр үгэлбэрийг dog - нохой, man - хүн, table - ширээ гэх мэт ерийн нэр (common noun), Mongolia – Монгол Улс, France - Франц Улс, Tom, Mrs. Smith - Смит хатагтай гэх мэт оноосон нэр (proper noun), beauty - гоо сайхан, charity - нигүүлсэл, courage - зориг зүрх, fear - аймшиг, айдас түгшүүр, joy –баяр хөөр гэх мэт хийсвэр нэр (abstract noun), crowd - бөөн, flock - сүрэг, бөөн, group - хэсэг, бүлэг, swarm - сүрэг, team - баг, анги гэх мэт хам нэр (collective noun) гэж ангилна. Англи хэлний нэр үгэлбэр доорхи онцлогтой.
а. Эр, эм, эрс гурван хүйсийн утга
Хүнд хамаатай нэр men - эрчүүд, boys - хөвгүүд гэх мэтээр эр хүйс; women – эмэгтэйчүүд, girls - охид гэх мэтээр эм хүйс заах ба а cup - аяга, a box – хайрцаг, a goose - галуу гэх мэт сав, шимийн амьтан, юмын нэр эрс хүйс заана.
Гэвч, харилцааны тухай тухайн орчинд зарим амьтны нэрийн өмнө хүйс ялган заах үг хавсаргаж, male animals – эрэгчин амьтан, female animals – эмэгчин амьтан, а malecamel - буур, а femalecamel - ингэ, a shegoat – ямаа, a malegoat – ухна, a dog – азарган нохой, a shedog – жингэр (гичий), a wolf – азарган чоно, а shewolf – гичий, a bear - маахай, а shebear - эвш, a tomcat - мий, а shecat – мигуй гэх мэтээр ялган нэрлэхээс гадна a ram – хуц, an ewe – эм хонь, а stallion - азарга, а mare – гүү, a cow - үнээ, a bull – бух гэх мэт анхнаасаа эр, эм хүйсээр ялган нэрлэсэн тусгай үгэлбэр хэрэглэж болно. Бас, а lion - арслан, а lioness - эрслэн, a tiger - бар, а tigress - өлөгчин бар, a fox - үнэг, а vixen - өлөгчин үнэг гэх мэтээр эрэгчин амьтны нэрийг - ess нөхцөлтэй, нөхцөлгүйгээр хувилган, эмэгчний нэр болгож, эр, эм хүйс ялган заана.
Baby, child, cousin, infant, parent, artist, cook, driver, assistant, dancer, doctor, teacher гэх мэт нэр үгэлбэр хүйсээр үл ялган заана.
б. Тийн ялгалын утга
1. Нэрлэхийн тийн ялгалд буй нэр тэг нөхцөлтэй байх ба өмнөө a, an, the ялгацын аль тохирохыг авч хэлбэрждэг. Жишээлбэл, a book, an apple, the Black Sea, The Moon гэх мэт.
2. Нэрийн үндсэнд `s нөхцөл залгаж, a child`s voice, the bull`s horns, the MP`s briefcase гэх мэтээр харьяалах утга илэрхийлнэ. Энэ нөхцөлийг:
3. Тo, in, for, on, at угтвар бүтээвэр болон тэг бүтээврээр өгөх оршихын тийн ялгалын утга илтгэнэ. Жишээлбэл,
To whom did the teacher give the book ? –Багш хэнд ном өгсөн бэ ?
The teacher gave the book to the pupil - Багш сурагчид ном өгсөн.
Baatar is in the street - Баатар гудамжинд байна. I`ll come at 5 o`clock - Би 5 цагт ирнэ. Give Bayarmaa some tea - Баярмаад цай өг.
We loaded the pack on the camel - Бид тэмээнд ачаа ачив. They live in a yurt – Тэд гэрт суудаг. That young woman made a deel for her son – Тэр бүсгүй хүүдээ дээл хийв. Bayar good at English – Баяр англи хэлэнд сайн гэх мэт.
4. Заахын тийн ялгалын утгыг ихэвчлэн the, а, an ялгацаар илтгэх бөгөөд ингэхдээ The тухайлах ялгац хэрэглэсэн бол түүнийг монгол хэлний заахын тийн ялгалын ил хэлбэрээр, a, an эс тухайлах ялгац хэрэглэсэн бол түүнийг монгол хэлний заахын тийн ялгалын ∅ (тэг) хэлбэрээр орчуулна. Тухайлбал, I saw the teacher – Би багшийг харсан. I bought a book – Би ном ∅ авлаа гэх мэт.
Түүнчлэн, заахын тийн ялгалын утгыг тооны нэр, төлөөний нэр болон бусад ямар нэгэн илтгэгчээр илэрхийлж болдог. Жишээлбэл, I saw many people yesterday – Би өчигдөр олон хүн ∅ харсан, Take this - Үүнийг ав, Add four to it – Дөрвийг нэм, As he went home, the others continued talking – Түүнийг гэртээ харихад бусад нь яриагаа үргэлжлүүлэв гэх мэт.
5. Гарахын тийн ялгалын утгыг ихэнхдээ from the, in the, out of the нийлмэл бүтээвэр болон бусад хэрэглүүрээр илтгэдэг бөгөөд тэдгээрийг монгол хэлний –аас4 нөхцөлийн аль тохирох хувилбараар орчуулна. Жишээлбэл, What are you afraid of? - Та юунаас айдаг вэ ?
I afraid of snakes – Би могойноос айдаг. Germany is north of Switzerland – Герман Швейцариас хойш оршдог. Subtract ten from twenty – Хориос арвыг хас гэх мэт.
6. Үйлдэхийн тийн ялгалын утгыг through, from, with, by, of, for, along, about, in, as, at the, out of the, up the зэрэг бүтээвэр болон бусад хэрэглүүрээр илтгэдэг. Жишээлбэл, He always goes by bus – Тэр автобусаар явдаг. I`ll call ∅ afterwards – Би дараа утсаар ярина. Go up the stairs – Шатаар гарна уу. I`ll come in person – Би биеэрээ ирнэ. My mother made a deel out of blue silk – Миний ээж хөх торгоор дээл хийв. I have my elder brother teach me Russian – Би ахаараа орос хэл заалгадаг. Your sheep went through the river – Танай хонь гол гарлаа. She came from Germany at the beginning of this month – Тэр энэ сарын эхээр Германаас ирсэн. Many people are walking along the streets – Гудамжаар олон хүн явж байна. I came to Mongolia for private reasons – Би Монголд хувийн ажлаар ирсэн. Mongolians make airag from mare`s milk – Монгол хүн гүүний сүүгээр айраг исгэдэг гэх мэт буюу
- With whom did you send the letter? – Та хэнээр захиа явуулсан бэ ? - I sent the letter with Bayar – Би Баяраар захиа явуулсан.
- I made this meal with meat, flour and vegetables – Энэ хоолыг би мах, гурил, ногоогоор хийсэн.
7. Хамтрахын тийн ялгалын утгыг with бүтээвэр болон холбогдох бусад хэрэглүүрээр илтгэдэг. Жишээлбэл, I went with my father to the countyside - Би аавтайгаа хөдөө явав. Did you bring ∅ your dictionary ? – Та толь бичигтэйгээ ирсэн үү ? He confused you with Baatar – Тэр намайг Баатартай андуурчээ. This child look just like his father - Энэ хүүхэд аавтайгаа яасан адилхан юм бэ ! She was dressed exactly like he was – Тэр түүнтэй яг ижилхэн хувцаслажээ. The Mongolian language is similar to the Japanese language – Монгол хэл япон хэлтэй төстэй. Our house is close to the university – Манай гэр их сургуультай ойрхон гэх буюу
- With whom did you go to the countryside? - Та хэнтэй хөдөө явсан бэ ?
- I went with my father to the countryside – Би аавтай хөдөө явсан
- What ∅ did you bring? –Та юутай ирсэн бэ ?
- I brought ∅ a lot of gifts – Би их ганзагатай (бэлэгтэй) ирсэн гэх мэт.
8. Чиглэхийн тийн ялгалын утгыг to, at, for бүтээвэр болон бусад хэрэглүүрээр илтгэдэг. Жишээлбэл, Let`s go ∅ home - Гэр рүүгээ явъя. He`s looking up at the clouds – Тэр үүл өөд харж байна. Please call me ∅ – Над руу утастаарай. Go to it ! – Түүн рүү оч. When are you leaving for Ulaanbaatar? – Улаанбаатар руу хэзээ явах вэ ? гэх буюу
9. Жишихийн тийн ялгалын утгыг as, like, similar, same, identical зэрэг бүтээвэр болон бусад хэрэглүүрээр илтгэнэ. Жишээлбэл,
My mother has a heart as white as milk - Ээж минь сүү шиг цагаан сэтгэлтэй. He is as cunning as a fox – Тэр үнэг шиг зальтай. Children wish to become as famous an actor as him – Хүүхдүүд түүн лүгээ адил алдартай жүжигчин болохыг хүсдэг. In this lake there was a fish as big as a head – Энэ нуурт толгойн чинээ том загас байсан гэх мэт.
в. Ганц ба олон тооны утга
Англи хэлний ихэнх нэр үгэлбэр ямар нэгэн тооны утга илтгэгч аваагүй үедээ ганц тоо, тусгай илтгэгч авбал олон тоо заадаг. Үүнд,
1. Нэр үгэлбэрт books, dolls, cars гэх мэтээр - S залгавар залгаж, хоёр болон түүнээс дээш тоотой (олон тоотой) юм гэсэн утга илтгэнэ.
2. Тухайн нэр үгэлбэр – o, - x, - s, - h, - y төгсгөлтэй байвал дээрх нөхцөлийг – es хэлбэртэй болгож залгах ба ингэхэд - y төгсгөл - i болж хувирна. Жишээлбэл, a potato – potatoes, a box – boxes, a dress – dresses, a brush – brushes, a fly – flies, a berry – berries гэх мэт.
3. Хэрэв нэр үгэлбэрийн - y төгсгөлийн өмнө эгшиг байвал - s залгавар залгах ба ингэхэд - у төгсгөл - i болж хувирахгүй. Жишээлбэл, a boy – boys, a day – days, a toy - toys гэх мэт.
4. Тухайн нэр үгэлбэр – f юм уу – fe төгсгөлтэй байвал – es залгах ба ингэхэд – f төгсгөл – v болж хувирна. Жишээлбэл, a wolf – wolves, a wife – wives, a knife – knives гэх мэт.
5. Авиа сэлгэх, нэмэх, хасах зэргээр зарим нэр үгэлбэрийн бүтцийг өөрчилж, олон тооны утга илтгэнэ. Жишээлбэл, a child – children, a man – men, a woman – women, a foot – feet, a tooth – teeth, a goose – geese, a mouse – mice, an ox – oxen, focus – foci гэх мэт.
6. Зарим нэр үгэлбэр ганц, олон тоонд ямагт нэг хэлбэртэй байдаг. Жишээлбэл, a fish – fish, a moose – moose, a deer – deer, a sheep – sheep, a grouse – grouse, a swine – swine гэх мэт.
г. Хамаатуулах айн утга
Хамаатуулах айн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
Номыг минь аваад ирнэ үү - Please bring my book. Тэр ээжид маань талх, сүү авчирлаа – He brought our mother bread and milk. Би ахыг тань (чинь) танина – I know your elder (older) brother. Сургууль руу нь очъё - Let`s go to his (her, their) school гэх мэт.
Би найзынхаа захиаг уншсан – I read my friend ` s letter, Тэр ахынхаа номыг авсан – He (she) took his (her) elder brother`s book гэх мэтээр хамаатуулах төлөөний үгээр илэрхийлэхээс гадна аавыгаа – one`s own father, даалгавраа хийсэн – to have done one`s homework, номоо унш – read one of your books гэх мэтээр one`s - өөрийн гэсэн үгээр илэрхийлж болно.
Чанарын нэр үгэлбэр
1. Нэг юмын шинжийг нөгөөгийнхтэй жишин харьцуулж адил зэрэг илтгэхдээ жиших утгатай as, like, similar, same, identical зэрэг бүтээвэр болон бусад хэрэглүүр ашиглана. Жишээлбэл, My mother has a heart as white as milk - Ээж минь сүү шиг цагаан сэтгэлтэй. In this lake there was a fish as big as a head – Энэ нуурт толгойн чинээ том загас байсан гэх мэт.
2. Нэг юмын шинжийг нөгөөгийнхтэй жишин харьцуулж давуу зэрэг илтгэхдээ – than холбоос болон - er, - est залгавар, - more, - most үгэлбэр хэрэглэнэ. Ингэхдээ нэг үет чанарын нэрд - er, - est залгах ба хоёроос дээш үетэй чанарын нэрд бол - more, - most - ыг хавсаргана. Жишээлбэл : long – урт, longer – маш урт, the longest – хамгийн урт; difficult – хэцүү, more difficult – нэн хэцүү, the most difficult - туйлын хэцүү гэх буюу Baatar is taller than Bayar – Баатар Баяраас өндөр. Russian grammar is difficult than English grammar – Орос хэлний дүрэм англи хэлнийхээс хэцүү. The hare is the cutest animal – Туулай бол хамгийн хөөрхөн амьтан. - гэх мэт.
3. Утгыг эрчимжүүлэх юм уу бууруулах бол much, far, a lot, a bit, a lttle, a little bit зэрэг үгэлбэр болон бусад хэрэглүүрийг ашиглана. Жишээлбэл, These trousers are too expensive – Энэ өмд дэндүү үнэтэй байна. Outside it`s severely cold - Гадаа хүйтнээс хүйтэн байна. His sister is incredibly sweet – Түүний дүү хөөрхнөөс хөөрхөн. There are indeed many more children in their class than ours – Тэдний анги манайхаас олон хүүхэдтэй. The pupils collected much more paper than before – Сурагчид түрүүчийнхээсээ их цаас цуглуулав. Bayar is indeed a little heavier than Baatar – Баяр Баатараас арай хүнд юм. In summer the steppe becomes very green – Зуны улиралд тал хээр нов ногоон болжээ. I like pastel blue colour best – Би цэв цэнхэр өнгөнд хамгийн дуртай. Someone wrote in this book very clearly about plants - Энэ номд ургамлын талаар тов тодорхой бичжээ. The mother poured piping hot tea into the cups – Ээж хав халуун цай аягалав. Yesterday there were bright red apples in the store – Өчигдөр дэлгүүрт ув улаан алим байсан. I like reddish blouses – Би улаандуу цамцанд дуртай. Wouldn`t you show me a boot that is a little smaller - Надад арай жижиг гутал үзүүлнэ үү. His son is indeed a bit shorter than her son – Түүний хүү тэр эмэгтэйн хүүгээс арай намхан юм гэх мэт.
4. Нэг юмын шинжийг нөгөөгийнхтэй жишин харьцуулж, давуу зэрэг илтгэхэд өвөрмөц байдлаар хувирдаг зарим чанарын нэр байх агаад тэдгээрийг цээжлэн тогтоох шаардлагатай. Үүнд,
Good (сайн) - Better (нэн сайн) – The best (хамгийн сайн)
Bad (муу) – Worse (маш муу) – The worst (туйлын муу)
Many/much (олон/ их) – More (бүр олон) – The most (хамгийн олон)
Little (бага) – Less (бүр бага) – The least (хамгийн бага)
Far (хол) – farther / further (маш хол) – The farthest/ furthest (хамгийн хол) гэх мэт.
Орон цагийн нэр үгэлбэр
Хугацаа – Time:
1. Өглөө – Morning, Өдөр – Afternoon, Үдэш / орой – Evening, Урд шөнө - Last night, Эрт – Еarly, Үд дунд – Midnoon, Шөнө дунд – Midnight, Үдээс өмнө - Ante meridiem (Before midday), Үдээс хойш – Post meridiem (After midday), Одоо - now
2. Өдөр - Day, Нэгдэхь өдөр – Monday, Хоёрдахь өдөр – Tuesday, Гуравдахь өдөр – Wednesday, Дөрөвдэхь өдөр – Thursday, Тавдахь өдөр – Friday, Зургаадахь өдөр – Saturday, Долоодахь өдөр – Sunday, Хоног - 24 hours
3. Сар – Month, Нэгдүгээр сар – January, Хоёрдугаар сар – February, Гуравдугаар сар – March, Дөрөвдүгээр сар – April, Тавдугаар сар– May, Зургадугаар сар – Juny, Долдугаар сар – July, Наймдугаар сар – August, Есдүгээр сар – September, Аравдугаар сар – October, Арваннэгдүгээр сар – November Арванхоёрдугаар сар – December,
4. Улирал – Seasons, Хавар – Spring, Зун – Summer, Намар – Autumn, Өвөл – Winter
5. Он, жил – Year, Уржнан – The year before last, Ноднин - Last year, Энэ жил - This year, Хойтон - The next year,Зуун – Century
6. Уржийн уржигдар - The day before, (the day) before yesterday, Уржигдар – The day before yesterday, Өчигдөр - Yesterday, Өнөөдөр –Today, Маргааш - Tomorrow, Нөгөөдөр - The day after tomorrow, Нөгөөдрийн маргааш - The day after, (the day) after tomorrow.
7. Өнгөрсөн долоо хоног – Last week, Ирэх долоо хоног – Next week, Өнгөрсөн сар – Last month, Ирэх сар – Next month, Xожим, хойно, дараа – After
8. Дараа – Afterwards, Урьд – Before, Урьдаар – Beforehand, Дээр – Upstairs, above, Доор – Downstairs, below, Гадна – Outside, outdoors, Дотно - Inside, Xойно – in the north, Урд – in the front, Хажууд – Side by side, next to, Дэргэд – At, near, by, Наана – on this side, closer, here where I`m, Цаана – on that side, further away; there, away from me
9. Ашид, үүрд, эгнэгт, мөнхөд - Eternity, Ямагт, байнга, үргэлж - Always, Голдуу - Mainly, Ихэвчлэн - Mostly, Tүр - Temporary, Xааяа, заримдаа - Sometimes, seldom, Mөдхөн, төдхөн, даруй - Soon
Орон – Space:
10. Дээд - Upper, Доод - Lower, Умар, Хойд – North; Өмнө, Урд – South; Баруун,Өрнө - West; Зүүн, Дорно - East, Баруун хойд - Northwest, Баруун өмнөд - Southwest, Зүүн хойд - Northeast, Зүүн өмнөд – Southeast, Дээш – Up, upward, above, Доош – down, downward, below, Хойш – Back, north wards, Урагш -, Хойгуур – to the north, behind, Урдуур – in front, along the front, along the south, Дээгүүр – Above, over; Доогуур - under
Төлөөлөх үгэлбэр
1. Биеийг төлөөлөх үгэлбэр: Би - I, Бид – We; Tа, та нар, чи – You, Энэ (тэр) эрэгтэй хүн – He, Энэ (тэр) эмэгтэй хүн – She, Тэд - They
2. Заан төлөөлөх үгэлбэр: Энэ – This, it, Эд - These, Tэр – That, it, Tэд - Those, Ийм – Such, so, thus, as . . . as this; Тийм - Such, so, like, the same, as . . . as that; Өдий, өчнөөн – This much, this many, as many as these, this many; Төдий, төчнөөн – So much, so many; Өдийд – Now, at this time; Төдийд – At that time; Ийш - Hither, Tийш - Thither, Өнөө, сайхь - The same, just who, just which, Hөгөө, сайхь - The other, another, Уг – Original,source, Tус - Given, Уул – Original, Ингэ – To do this, this way, Tэг – To do that, that way
3. Асуун төлөөлөх үгэлбэр: Aль – Which, what, Ямар – What, what kind of, Xэд, хичнээн – How many, how much, Xэзээ, хэдийд, хэдийгээр - When, at what time; Xаана - Where, Xэн - Who, Юу - What, Xааш - Whither, Where, Xаагуур – Where, along where, Aль хэр, хэр зэрэг - How, Яа, xэрх – What to do, how to act
4. Тодорхой бусыг төлөөлөх үгэлбэр: Xэн нэг – Anyone, anybody, someone, somebody, Aль нэг, ямар нэг – Any, some, Xаа нэг – Anywhere, somewhere, Xэзээ нэг – some time, some day, Ямар ч - Whatever kind of, whatsoever, Aль ч - At all events, whichever, none, Xэн ч - No body, everybody, no one, none, everyone, Юу ч - Nothing, anyting, none, everything, Xэзээ ч, хэдийд ч - Never, whenever, Xаана ч, хаашаа ч, хаагуур ч - Wherever, nowhere, everywhere, Xичнээн ч, хэдэн ч - No matter how many, no matter how much,
5. Ялган төлөөлөх үгэлбэр: Бүх, бүгд, булт, цөм –All, whole, each, every, Xамт, цуг - With, together, Aливаа, ямарваа – All, any, whichever, every, Бусад, өөр – Other, the other, another, Зарим – Some, certain
6. Өөрийг төлөөлөх үгэлбэр: Өөрөө - Self (myself, yourself, himself, herself),
Болцот үйл үгэлбэр
а. Үйлийн тийн ялгалын утга:
1. - ж, ч нөхцөлтэй Зэрэгцэхийн тийн ялгалын утгыг доорхи
байдлаар илтгэнэ. Үүнд,
2. - аад, ээд, оод, өөд нөхцөлтэй Урьдчилахын тийн ялгалын утгыг
доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
3. –н нөхцөлтэй Хамын тийн ялгалын утга дээрх хоёр тийн
ялгалынхтай ижил аргаар илрэх бөгөөд заримдаа, зохион байгуулах – to organise, шаардан нээх – to open hurriedly, хүлээн
авах – to receive, хүлээн авагч - receiver, худалдан авгч - buyer гэх мэтээр англи хэлний үйл үгийг үл хувилган илтгэнэ.
Ер нь энэ гурван тийн ялгалын утга англи хэлэнд үндсэндээ ганцхан хувилбараар илэрнэ.
4. - бал, бэл, бол, бөл, вал, вэл, вол, вөл нөхцөлтэй Болзохын тийн ялгалын утгыг англи хэлнээ доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
5. - тал, тэл, тол, төл нөхцөлтэй Угтуулахын тийн ялгалын утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
6. - саар, сээр, соор, сөөр нөхцөлтэй Үргэлжлэх тийн ялгалын утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
7. - хлаар, хлээр, хлоор, хлөөр нөхцөлтэй Дагалдахын тийн ялгалын утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
8. - нгаа, нгээ, нгоо, нгөө нөхцөлтэй Ташрамдахын тийн ялгалын утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
9. - нгуут, нгүүт нөхцөлтэй Далимдахын тийн ялгалын утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
10. – хаар, хээр, хоор, хөөр нөхцөлтэй Зорихын тийн ялгалын утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
11. – магц, мэгц, могц, мөгц нөхцөлтэй Бэлтгэхийн тийн ялгалын утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
12. – вч нөхцөлтэй Дутагдахын тийн ялгалын утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
б. Үйлийн хамаатуулах айн утга
1. Нэгдүгээр биед хамаатуулах - я, ё, е нөхцөлийн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
Би гаръя - Let me go out ! Тоо бодъё - Let`s do math !
Бид одоо явъя – We want to go now
Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе - I wish you all the best гэх мэт.
2. Нэгдүгээр биед хамаатуулах - сугай, сүгэй нөхцөлийн утгыг - Англи хэлийг сайтар сурсугай - To learn the English well гэх мэтээр илтгэнэ.
3. Хоёрдугаар биед хамаатуулах ∅ нөхцөлийн утгыг, Маргааш ир ∅ – Come ∅ tomorrow. Зүүн гар тийшээ эргэ ∅ - Turn ∅ to your left гэх мэтээр илтгэнэ.
4. Хоёрдугаар биед хамаатуулах - аарай, ээрэй, оорой, өөрэй нөхцөлийн утгыг Над руу утастаарай – Please call me, Миний хэлснийг битгий мартаарай - Please don`t forget what I said гэх мэтээр илтгэнэ.
5. Хоёрдугаар биед хамаатуулах аач, ээч, ооч, өөч нөхцөлийн утгыг Цонхоо хаагаач - Please close your window. Өнөөдөр тийшээ битгий яваач – Don`t go ∅ there today гэх мэтээр эдгээр дүрмийн 3 ; 4 дүгээрт заасантай адил хэлбэрээр илтгэнэ.
6. Хоёрдугаар биед хамаатуулах гтун, гтүн нөхцөлийн утгыг эдгээр дүрмийн 3 дугаарт заасантай адил хэлбэрээр илтгэнэ.
7. Хоёрдугаар биед хамаатуулах уузай, үүзэй нөхцөлийн утгыг Та мартуузай ! – Make sure you don`t forget! Гал гаруузай – Make sure that no fire breaks out ! гэх мэтээр илтгэнэ.
8. Гуравдугаар биед хамаатуулах г нөхцөлийн утгыг Тэд үүнийг сайн бодог – They may think well about this . Тэр манайд ирэг – He may come to my home . Тэр дуртай зүгтээ яваг – She may go where she wants to гэх мэтээр болон эдгээр дүрмийн 3 дугаарт заасантай адил хэлбэрээр илтгэнэ.
9. Гуравдугаар биед хамаатуулах тугай, түгэй нөхцөлийн утгыг эдгээр дүрмийн 8 дугаарт заасантай адил хэлбэрээр буюу Манай орон мандтугай ! - May our country prosper ! гэх мэтээр илтгэнэ.
10. Гуравдугаар биед хамаатуулах аасай, ээсэй, оосой, өөсэй нөхцөлийн утгыг Тэд ирээсэй – If only they come. Тэр битгий ирээсэй – I hope she doesn`t come гэх мэтээр илтгэнэ.
11. Байнгын цаг заадаг - даг4 ( - ж2 + аа4, - ж2 + на4, - аад4 + на4) нөхцөлийн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
Миний найз Лондонд суудаг (сууж байгаа, сууж байна) – My friend lives in London.
Тэр эмэгтэй их сургуульд ажилладаг (ажиллаж байгаа, ажиллаж байна ) – She works at the university.
Тэр эрэгтэй өглөө бүр 7 цагт босдог (босч байгаа, босно) – He gets up every morning at 7 o`clock гэх мэт.
12. Байнгын цаг заадаг - даг4 ( - на4) нөхцөлийн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
Намар бороо ордог (орно) – It rains in the fall (autumn).
Зун халуун болдог (болно) – In summer it gets hot.
Их яривал их алддаг (алдана) – Whoever talks a lot fails a lot.
Өвөл цас ордог (орно) – It snows in winter.
Би машин барьж чаддаг (чадна) - I can drive a car гэх мэт.
13. Ирээдүй цаг заадаг – на4 нөхцөлийн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
Би маргааш явна (явлаа) – I`ll go tomorrow.
Эгч минь өнөө өглөө ирнэ – My sister will arrive this morning.
Номоо өгнө үү - Would you give me your book, please гэх мэт.
14. Өнгөрсөн цаг заадаг - жээ, чээ нөхцөлийн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдарч байжээ (байв, байлаа) – Once upon a time, there lived an old woman and an old man.
Түүний цаг зогсчээ (зогслоо, зогсов, зогссон ) - His watch has stopped.
Оросоос тусламж иржээ (ирлээ, ирэв, ирсэн) – Help came from Russia.
Өнөөдрийн сонин гарч (гарав, гарсан) уу ? – Was today`s newspaper released?
Багш хөдөө явж (явав, явсан) уу ? – Did the teacher go to the countryside? гэх мэт.
15. Өнгөрсөн цаг заадаг – лаа4 нөхцөлийн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
Би сонин ном уншлаа (уншив, уншсан) – I read an interesming book.
Бороо зогслоо (зогсов, зогссон) - The rain has stopped.
Би олон шинэ үг цээжиллээ (цээжлэв, цээжилсэн)– I memorized many new words гэх мэт.
16. Өнгөрсөн цаг заах в нөхцөлийн утгыг, Бид, Сайн байна уу ? гэв (гэлээ, гэсэн) – We said “Hello?”, Би шинэ дуу сурав (сурлаа, сурсан) – I did learn a new song гэх мэтээр илтгэнэ.
17. Өнгөрсөн цаг заах – сан4 нөхцөлийн утгыг доорхи байдлаар итгэнэ. Үүнд,
Тэр очсон (очив, очлоо)– He arrived.
Та хот явсан (явав) уу ? – Did you go to town? гэх мэт.
18. Одоо цагийн утга илтгэдэг – аа4 нөхцөлийн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
Ах хөдөө яваа (явж байна) - My brother went to the countryside.
Ээж хотод суугаа (сууж байна) - My mother lives in the town.
Тэр их сургуульд ажиллаж байгаа (ажиллаж байна) – He works at the university.
Таны эгч гэртээ хариа (харьсан, харив) юу ? - Did your sister return home?
19. Ирээдүй цаг заах –х нөхцөлийн утгыг – Та юу идэх вэ ? - What will you eat?, Талх байхгүй юу ? - Isn`t there any bread?, - Би хот явахгүй – I won`t go to town гэх мэтээр илтгэнэ.
20. Өгүүлэгчийн хүсэл зорилгыг илэрхийлдэг маар4 нөхцөлийн утгыг, - идмээр байна - fit to eat, would like to eat, уумаар байна - fit to drink, would like to drink,авмаар байна - would like to take (buy), ормоор байна - would like to go in, өгмөөр байна - would like to give, Та юу авмаар байна ? - What would you like ? Би шөл авмаар байна - I`d like soup, Би уумааргүй байна - I don`t want a drink, Би идмээргүй байна - I don`t want to eat гэх мэтээр илтгэнэ.
Англи хэлний үйл үгийн цаг – The Tenses of English Verbs
1. The Past Indefinite Tense – Тодорхойгүй өнгөрсөн цаг (Байнгын цаг) – ийн утгыг,
a. I (we, you, they, he, she, it) played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглосон.
b. Did you (I, we, he, she, it, they) play? – Та (Би,бид, та нар, чи, тэд) тоглосон уу ?
c. I (we, you, he, she, it, they) didn`t write – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглоогүй гэх мэтээр илтгэнэ.
2. The Present Indefinite Tense – Тодорхойгүй одоо цаг (Байнгын цаг) – ийн утгыг доорхи байдлаар илтгэнэ. Үүнд,
a. I (we, you, they) play – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглодог.
b. He (she, it) plays – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглодог.
c. Do you (I, we, they) play? – Та (Би,бид, та нар, чи, тэд) тоглодог уу ?
d. I (we, you, they) don`t play – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглодоггүй.
e. Does he (she, it) play?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглодог уу ?
f. He (she, it) doesn`t play – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглодоггүй гэх мэт.
3. The Future Indefinite Tense – Тодорхойгүй ирээдүй цаг (Байнгын цаг) – ийн утгыг,
a. I (we) shall play – Би (бид) тоглоно.
b. He (she, it, you, they) will play – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр, та, та нар, чи, тэд) тоглоно.
c. Shall I (we) play? – Би (бид) тоглох уу ?
d. I (we) shall not (shan`t) play – Би (бид) тоглохгүй.
e. Will he (she, it, you, they) play ?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглох уу ?
f. He (she, it, they, you) will not (won`t) play – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглохгүй гэх мэтээр илтгэнэ.
4. The Future indefinite Tense in the Past – Өнгөрсөн дэхь тодорхойгүй ирээдүй цаг (Байнгын цаг) – ийн утгыг,
a. I (we, you, he, she, it, they) should (would) play – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглох байсан.
b. I`d (we`d, you`d, he`d, she`d, it`d, they`d) play – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглох байсан.
c. Should I (we, you, he, she, it, they) play? – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглох байсан уу ?
d. I (we, you, he, she, it, they) should not (shouldn`t) / would not (wouldn`t) play – Би (бид) тоглохгүй байх байсан гэх мэтээр илтгэнэ.
5. The Past Progressive (Continuous) Tense – Үргэлжлэн өнгөрсөн цагийн утгыг,
a. I (he, she, it) was playing – Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглож байсан.
b. We (you, they) were playing – Бид (та, та нар, чи, тэд) тоглож байсан.
c. Was I (he, she, it) playing?– Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглож байсан уу ?.
d. Were we (you, they) playing ? – Бид (та, та нар, чи, тэд) тоглож байсан уу ?.
e. I (he, she, it) was not (wasn`t) playing – Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглож байсангүй.
f. We (you, they) were not (weren`t) playing – Бид (та, та нар, чи, тэд) тоглож байсангүй гэх мэтээр илтгэнэ.
6. The Present Progressive (Continuous) Tense – Одоо үргэлжилж байгаа цагийн утгыг,
a. I am playing – Би тоглож байна.
b. Am I playing? – Би тоглож байна уу ?
c. I am not playing – Би тоглоогүй байна.
d. We (you, they) are playing – Бид (та, та нар, чи, тэд) тоглож байна.
e. Are we (you, they) playing? – Бид (та, та нар, чи, тэд) тоглож байна уу ?
f. We (you, they) are not (aren`t) playing – Бид (та, та нар, чи, тэд) тоглоогүй байна.
g. He (she, it) is playing – Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглож байна.
h. Is he (she, it) playing?– Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглож байна уу ?
i. He (you, they) is not ( isn`t) playing – Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглоогүй байна гэх мэтээр илтгэнэ.
7. The Future Progressive (Continuous) Tense – Ирээдүйд үргэлжлэх цагийн утгыг,
a. I (we) shall (will) be playing – Би (бид) тоглож байх болно.
b. He (she, it, you, they) will be playing – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр, та, та нар, чи, тэд) тоглож байх болно.
c. Shall I (we) be playing? – Би (бид) тоглож байх уу ?
d. I (we) shall not be (shan`t be) playing – Би (бид) тоглож байхгүй.
e. Will he (she, it, you, they) be playing?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглож байх уу ?
f. He (she, it, they, you) will not be (won`t be) playing – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглож байхгүй гэх мэтээр илтгэнэ.
8. The Future Progressive (Continuous) Tense in the Past – Өнгөрсний ирээдүйд үргэлжлэх цагийн утгыг,
a. I (we, you, he, she, it, they) should (would) be playing – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглож байх байсан.
b. I`d (we`d, you`d, he`d, she`d, it`d, they`d) be playing – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглож байх байсан.
c. Should/would I (we, you, he, she, it, they) be playing? – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглож байх байсан уу ?
d. I (we, you, he, she, it, they) should not (shouldn`t) /would not (wouldn`t) be playing – Би (бид) тоглохгүй байх байсан гэх мэтээр илтгэнэ.
9. The Past Perfect Tense – Төгс өнгөрсөн цагийн утгыг,
a. I (we, you, they, he, she, it) had played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглочихоод байсан.
b. Had you (I, we, he, she, it, they) played? – Та (Би,бид, та нар, чи, тэд) тоглочихоод байсан уу ?
c. I (we, you, he, she, it, they) hadn`t played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглочихоогүй байсан гэх мэтээр илтгэнэ.
10. The Present Perfect Tense – Төгс одоо цагийн утгыг,
a. I (we, you, they) have played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглочихоод байна.
b. He (she, it) has played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглочихоод байна.
c. Have you (I, we, they) played? – Та (Би,бид, та нар, чи, тэд) тоглочихоод байна уу ?
d. I (we, you, they) have not (haven`t) played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглочихоогүй байна.
e. Has he (she, it) played ?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглочихоод байна уу ?
f. He (she, it) has not (hasn`t) played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглочихоогүй байна гэх мэтээр илтгэнэ.
11. The Future Perfect Tense – Төгс ирээдүй цагийн утгыг,
a. I (we) shall have played – Би (бид) тоглочихоод байх болно.
b. He (she, it, you, they) will have played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр, та, та нар, чи, тэд) тоглочихоод байх болно.
c. Shall I (we) have played? – Би (бид) тоглочихоод байх уу ?
d. I (we) shall not (shan`t) have played – Би (бид) тоглочихоогүй байх болно.
e. Will he (she, it, you, they) have played?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглочихоод байх уу ?
f. He (she, it, they, you) will not (won`t) have played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглочихоогүй байх болно гэх мэтээр илтгэнэ.
12. The Future Perfect Tense in the Past – Өнгөрсөн дэхь төгс ирээдүй цагийн утгыг,
a. I (we, you, he, she, it, they) should (would) have played – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглочихоод байх байсан.
b. I`d (we`d, you`d, he`d, she`d, it`d, they`d) have played – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглочихоод байх байсан.
c. Should/ would I (we, you, he, she, it, they) have played? – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглочихоод байх байсан уу ?
d. I (we, you, he, she, it, they) should not (shouldn`t) /would not (wouldn`t) have played – Би (бид) тоглочихоогүй байх байсан гэх мэтээр илтгэнэ.
13. The Past Perfect Progressive (Continuous) Tense – Төгс үргэлжлэн өнгөрсөн цагийн утгыг,
a. I (we, you, they, he, she, it) had been playing – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглосоор байсан.
b. Had you (I, we, he, she, it, they) been playing? – Та (Би,бид, та нар, чи, тэд) тоглосоор байсан уу ?
c. I (we, you, he, she, it, they) hadn`t been playing – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглолгүй байсаар байсан гэх мэтээр илтгэнэ.
14. The Present Perfect Progressive (Continuous) Tense – Төгс үргэлжлэн буй одоо цагийн утгыг,
a. I (we, you, they) have been playing – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглосоор байна.
b. He (she, it) has been playing – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглосоор байна.
c. Have you (I, we, they) been playing? – Та (Би,бид, та нар, чи, тэд) тоглосоор байна уу ?
d. I (we, you, they) have not (haven`t) been playing – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглоогүй байсаар байна.
e. Has he (she, it) been playing?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглосоор байна уу ?
f. He (she, it) has not (hasn`t) been playing – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглоогүй байсаар байна гэх мэтээр илтгэнэ.
15. The Future Perfect Progressive (Continuous) Tense – Төгс үргэлжлэх ирээдүй цагийн утгыг,
a. I (we) shall have been playing – Би (бид) тоглосоор байх болно.
b. He (she, it, you, they) will have been playing – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр, та, та нар, чи, тэд) тоглосоор байх болно.
c. Shall I (we) have been playing? – Би (бид) тоглосоор байх уу ?
d. I (we) shall not (shan`t) have been playing – Би (бид) тоглохгүй байсаар байх болно.
e. Will he (she, it, you, they) have been playing?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглосоор байх уу ?
f. He (she, it, they, you) will not (won`t) have been playing – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглохгүй байсаар байх болно гэх мэтээр илтгэнэ.
16. The Future Perfect Progressive (Continuous) Tense in the Past – Өнгөрсөнд төгс үргэлжлэх ирээдүй цагийн утгыг,
a. I (we, you, he, she, it, they) should (would) have been playing – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглосоор байх байсан.
b. I`d (we`d, you`d, he`d, she`d, it`d, they`d) have been playing – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглосоор байх байсан.
c. Should/ would I (we, you, he, she, it, they) have been playing? – Би (бид, та, та нар, чи, тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглосоор байх байсан уу ?
d. I (we, you, he, she, it, they) should not (shouldn`t) /would not (wouldn`t) have been playing – Би (бид) тоглохгүй байсаар байх байсан гэх мэтээр илтгэнэ.
17. The Used to do Tense in the Past – Өнгөрсөн дэхь байнгын цагийн утгыг,
a. Did I (he, she, it) use to play basketball a lot, when I (he, she, it) was a child? – Би багадаа сагсан бөмбөг их тоглодог байсан (байв ) уу ?
b. Did you ( we, they) use to play basketball a lot, when you (we, they) were children?– Бид хүүхэд ахуйдаа сагсан бөмбөг их тоглодог байсан (байв) уу ?
c. I (he, she, it) used to play basketball a lot, when I (he, she, it) was a child – Би багадаа сагсан бөмбөг их тоглодог байлаа (байв, байсан, байжээ ).
d. We (you, they) used to play basketball a lot, when we (you, they) were children – Бид хүүхэд ахуйдаа сагсан бөмбөг их тоглодог байлаа (байв, байсан, байжээ ).
e. Did not (didn`t) I (he, she, it) use to play basketball a lot, when I (he, she, it) was a child? – Би багадаа сагсан бөмбөг их тоглодоггүй байсан (байв ) уу ?
f. Did not (didn`t) you ( we, they) use to play basketball a lot, when you (we, they) were children?– Бид хүүхэд ахуйдаа сагсан бөмбөг их тоглодоггүй байсан (байв) уу ?
g. I (he, she, it) did not (didn`t) use to play basketball a lot, when I (he, she, it) was a child – Би багадаа сагсан бөмбөг их тоглодоггүй байлаа (байв, байсан, байжээ).
h. We (you, they) did not (didn`t) use to play basketball a lot, when we (you, they) were children – Бид хүүхэд ахуйдаа сагсан бөмбөг их тоглодоггүй байлаа (байв, байсан, байжээ).
18. The Passive Past Simple Tense – Идэвхгүй жирийн өнгөрсөн цагийн утгыг,
a. I (he, she, it) was played – Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглолцсон байсан.
b. We (you, they) were played – Бид (та, та нар, чи, тэд) тоглож байсан.
c. Was I (he, she, it) played?– Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглолцсон байсан уу ?.
d. Were we (you, they) played? – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцсон байсан уу ?.
e. I (he, she, it) was not (wasn`t) played – Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглолцсон байсангүй.
f. We (you, they) were not (weren`t) played – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцсон байсангүй гэх мэтээр илтгэнэ.
19. The Passive Present Simple Tense – Идэвхгүй жирийн одоо цагийн утгыг,
a. I am played – Би тоглолцож байна.
b. Am I played? – Би тоглолцож байна уу ?
c. I am not played – Би тоглолцоогүй байна.
d. We (you, they) are played – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцож байна.
e. Are we (you, they) played? – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцож байна уу ?
f. We (you, they) are not (aren`t) played – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцоогүй байна.
g. He (she, it) is played – Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглолцож байна.
h. Is he (she, it) played?– Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглолцож байна уу ?
i. He (you, they) is not ( isn`t) played – Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглолцоогүй байна гэх мэтээр илтгэнэ.
20. The Passive Future Simple Tense – Идэвхгүй жирийн ирээдүй цагийн утгыг,
a. I (we) shall (will) be playing – Би (бид) тоглож байх болно.
b. He (she, it, you, they) will be playing – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр, та, та нар, чи, тэд) тоглож байх болно.
c. Shall I (we) be playing? – Би (бид) тоглож байх уу ?
d. I (we) shall not be (shan`t be) playing – Би (бид) тоглож байхгүй.
e. Will he (she, it, you, they) be playing?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглож байх уу ?
f. He (she, it, they, you) will not be (won`t be) playing – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглож байхгүй гэх мэтээр илтгэнэ.
21. The Passive Past Progressive (Continuous) Tense – Идэвхгүй үргэлжлэн өнгөрсөн цагийн утгыг,
a. I (he, she, it) was being played – Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглолцож эхэлсэн байсан.
b. We (you, they) were being played – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцож эхэлсэн байсан.
c. Was I (he, she, it) being played?– Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглолцож эхэлсэн байсан уу ?.
d. Were we (you, they) being played? – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцож эхэлсэн байсан уу ?.
e. I (he, she, it) was not (wasn`t) being played – Би (тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр) тоглолцож эхэлсэн байгаагүй.
f. We (you, they) were not (weren`t) being played – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцож эхэлсэн байгаагүй гэх мэтээр илтгэнэ.
22. The Passive Present Progressive (Continuous) Tense – Идэвхгүй үргэлжлэн буй одоо цагийн утгыг,
a. I am being played – Би тоглолцож эхлээд байна.
b. Am I being played? – Би тоглолцож эхлээд байна уу ?
c. I am not being played – Би тоглолцож эхлээгүй байна.
d. We (you, they) are being played – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцож эхлээд байна.
e. Are we (you, they) being played? – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцож эхлээд байна уу ?
f. We (you, they) are not (aren`t) being played – Бид (та, та нар, чи, тэд) тоглолцож эхлээгүй байна.
g. He (she, it) is being played – Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглолцож эхлээд байна.
h. Is he (she, it) being played?– Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглолцож эхлээд байна уу ?
i. He (you, they) is not ( isn`t) being played – Тэр эрэгтэй (тэр эмэгтэй, тэр) тоглолцож эхлээгүй байна гэх мэтээр илтгэнэ.
23. The Passive Future Progressive (Continuous) Tense – Идэвхгүй үргэлжлэх ирээдүй цагийн утгыг,
a. I (we) shall (will) be being played – Би (бид) тоглолцож эхлээд байх болно.
b. He (she, it, you, they) will be being played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр, та, та нар, чи, тэд) тоглолцож эхлээд байх болно.
c. Shall I (we) be being played? - Би (бид) тоглолцож байх уу ?
d. I (we) shall not be (shan`t be) being played – Би (бид) тоглолцож эхлээд байхгүй.
e. Will he (she, it, you, they) be being played?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглолцож эхлээд байх уу ?
f. He (she, it, they, you) will not be (won`t be) being played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглолцож эхлээгүй байна гэх мэтээр илтгэнэ.
24. The Passive Past Perfect Tense – Идэвхгүй төгс өнгөрсөн цагийн утгыг,
a. I (we, you, they, he, she, it) had been played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглолцчихсон байсан.
b. Had you (I, we, he, she, it, they) been played? – Та (Би,бид, та нар, чи, тэд) тоглолцчихсон байсан уу ?
c. I (we, you, he, she, it, they) hadn`t been played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглолцчихолгүй байсаар байсан гэх мэтээр илтгэнэ.
25. The Passive Present Perfect Tense – Идэвхгүй төгс одоо цагийн утгыг,
a. I (we, you, they) have been played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглолцсоор байна.
b. He (she, it) has been played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглолцсоор байна.
c. Have you (I, we, they) been played? – Та (Би,бид, та нар, чи, тэд) тоглолцсоор байна уу ?
d. I (we, you, they) have not (haven`t) been played – Би (бид, та, та нар, чи, тэд) тоглолцчихоогүй байсаар байна.
e. Has he (she, it) been played?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглолцсоор байна уу ?
f. He (she, it) has not (hasn`t) been played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглочихолгүй байсаар байна гэх мэтээр илтгэнэ.
26. The Passive Future Perfect Tense – Идэвхгүй төгс ирээдүй цагийн утгыг,
a. I (we) shall have been played – Би (бид) тоглолцсоор байх болно.
b. He (she, it, you, they) will have been played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр, та, та нар, чи, тэд) тоглолцсоор байх болно.
c. Shall I (we) have been played? – Би (бид) тоглолцсоор байх уу ?
d. I (we) shall not (shan`t) have been played – Би (бид) тоглолцохгүй байсаар байх болно.
e. Will he (she, it, you, they) have been played?– Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглолцсоор байх уу ?
f. He (she, it, they, you) will not (won`t) have been played – Тэр эрэгтэй хүн (тэр эмэгтэй хүн, тэр) тоглолцохгүй байсаар байх болно гэх мэтээр илтгэнэ.
Англи хэлний ялгац - The Articles of English
Нэр үгийн утгыг тодруулан ялгах үүрэгтэй угтварыг ялгац гишүүн гэнэ. Ялгацыг утга, үүргээр нь тухайлах ба эс тухайлах гэж хуваана.
1. Tухайлах The ялгацыг,aль хэдийнээ мэддэг болсон эсвэл, нийтээр мэддэг юмыг заахад хэрэглэнэ. Жишээлбэл,
The boy in the corner is my friend. (The speaker and the listener know which boy.) Буланд байгаа жаал миний дотнын aнд. (Хэлж байгаа, сонсож байгаа хоёулаа ямар жаал гэдгийг мэдэж байна.)
The earth is round. (There is only one earth.) Дэлхий бөөрөнхий. (Цорын ганц дэлхий) гэх мэт.
Тоолж болдоггүй юмын нэр тодорхой нэр томьёоны утгаар байгаа бол урдаа the авна. Ерөнхий утгаараа байгаа бол авахгүй. Жишээлбэл,
Sugar is sweet. (general—all sugar) Элсэн чихэр амттай. (ерөнхий - бүх элсэн чихэр)
The sugar on the table is from Cuba. (specific—the sugar that is on the table) Ширээн дээрх элсэн чихэр Кубынх. (тодорхой - ширээн дээрх элсэн чихэр) гэх мэт.
Тоолж болдог юмын олон тоот нэр тодорхой төрөл зүйлийг заавал
урдаа the угтвар авахгүй. Жишээлбэл,
Oranges are green until they ripen (all oranges). Амтат жүрж бүрэн боловсортлоо ногоон байдаг (бүх амтат жүрж) .
Athletes should follow a well - balanced diet (all athletes). Хөнгөн атлектикийн тамирчин жингээ барих хэрэгтэй (бүх хөнгөн атлектикийн тамирчин).
Өгүүлэгч, ижил нэртэй хэд хэдэн хүн болон юм, эсвэл, тэдгээрийн аль нэгийг онцлон хэлээгүй тохиолдолд оноосон нэр урдаа тухайлах ялгац авахгүй. Жишээлбэл,
There are three Susan Parkers in the telephone directory. Утасны лавлахад гурван Сүзан Паркер байна.
The Susan Parker that I know lives on First Avenue. Миний таньдаг Сүзан Паркер Нэгдүгээр өргөн чөлөөнд суудаг гэх мэт.
Вreakfast, lunch, dinner, school, church, home, college, work гэх мэт үг утга хязгаарлаагүй ердийн байхдаа ямар нэгэн ялгац авахгүй. Жишээлбэл,
We ate breakfast at eight o'clock this morning. Бид цайгаа өнөө өглөө найман цагт уусан.
We went to school yesterday. Бид өчигдөр сургууль дээр очсон гэх мэт.
Тhe ялгац хэрэглэх, үл хэрэглэх тохиолдол
хэрэглэх
Үл хэрэглэх
Далай тэнгис, гол мөрөн, булан тохой, нуур (олон тоот) :
the Red Sea, the Atlantic Ocean,
the Persian Gulf, the Great Lakes
Ганц тоот
Lake Geneva, Lake Erie
Уул нуруу: the Rocky Mountains, the Andes
Уул:
Mount Vesuvius, Mount McKinley
Дэлхий, сар:
the earth, the moon
Од, эрхэс:
Venus, Mars, Earth, Orion
Сургууль, коллеж, их сургуулийн нэр сургууль гэдгээрээ эхэлж байвал:
Сургууль, коллеж, их сургуулийн нэр оноосон нэрээр эхэлж байвал:
the University of Florida,
the College of Arts and Sciences
Santa Fe Community College,
Cooper's Art School, Stetson University
Дэс тооны нэр нэрийн өмнө байвал:
the First World War, the third chapter
Үндсэн тооны нэр нэрийн хойно байвал:
World War One, chapter three
Дайны нэр (дэлхийн дайнаас бусад):
the Crimean War, the Korean War
Нэгээс дээш үгээс бүтсэн зарим улс орны болон бүлэг улс орны нэр (Их Британмас бусад):
the United States, the United Kingdom,
the Central African Republic.
Шинэ гэдэг үг болон зүг чиг заасан үг тодотголтой улс орны нэр:
New Zealand, South Africa, North Korea
Ганцхан үгээс бүтсэн улс орны нэр:
France, Sweden, Venezuela
Тивийн нэр:
Europe, Africa, South America
Муж улсын нэр:
Florida, Ohio, California
Түүхийн бичиг баримтын нэр:
the Constitution, the Magna Carta
Угсаатны нэр:
the Indians, the Aztecs
Биеийн тамирын төрөл зүйлийн нэр:
baseball, basketball
Хийсвэр ухагдахуун тэмдэглэсэн нэр:
freedom, happiness
Салбар шинжлэх ухааны нэр:
mathematics, sociology
Баяр ёслолын нэр:
Christmas, Thanksgiving
2. А, an хоёр зөвхөн тоолж болдог, ганц тоот юмын нэрийн өмнө орох ба ингэхдээ ихэвчлэн өгүүлэгдэхүүний тодочлогч болдог. Жишээлбэл,
A baseball is round. (general—means all baseballs) Бейсболыг тойргоор тоглодог (ерөнхийдөө – бүх бейсбол гэсэн утгатай).
I saw a boy in the street. (We don’t know which boy). Би гудамжинд нэг хүүг харсан (ямар хүүг мэдэхгүй) гэх мэт.
Аn apple, a book гэх мэтээр аn - ийг эгшгээр эхэлсэн үгний өмнө, а - г гийгүүлэгчээр эхэлсэн үгний өмнө бичдэг. Аn umbrella, a white umbrella, an hour, a whole hour гэх мэтээр үгийн эхний авиа a эс тухайлах ялгац байх уу ?, эсвэл an байх уу ? гэдгийг тодорхойлон зааж өгдөг. Дуудлага, бичлэг зөрдөг зарим үгэн дээр эндүүрч болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Гийгүүлэгч авиагаар эхлэн дуудагдаж, өмнөө үргэлж a авдаг үг
european - европын
euphemism - эвфимизм
house - байшин
heavy - хүнд
uniform - дүрэмт хувцас
universal - олон талын
eulogy - магтаал
eucalyptus - эвкалипт
home - гэр
half - хагас
university - их сургууль
union - Холбоо
Эгшиг авиагаар эхлэн дуудагдаж, өмнөө үргэлж an авдаг үг
hour - цаг
herbal - эмийн ургамал
uncle - нагац
unnatural - байгалийн бус
heir - өв залгамжлагч
honor - эр зориг
umbrella - шүхэр
understanding - ойлголт
Орчин цагт англи хэлгүйгээр дэлхийтэй хөл зэрэгцэн алхах боломжгүй билээ. Та өөрийн эрхэлж буй мэргэжлээрээ улам өөрийгөө цаашид хөгжүүлье гэж бодож байвал ажиллаж буй шинжлэх ухааныхаа шинэ соргог мэдээллийг номноос гадна интернетээр олж авч өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд эдгээр нь ихэвчлэн англи хэл дээр л байдаг. Ихэнхи хүмүүс орчинд нь байхгүй учир сайн сурч чадахгүй байна гэсэн шалтгаар хэл сурахаас цааргалдаг. Гэвч та орчинд нь байсан ч суурь мэдлэггүйгээр хэлийг сайн сурч чадахгүй гэдгийг бас бодох хэрэгтэй. Хэл сурах олон төрлийн арга байдаг ч тэр бүхэн бидний хичээл зүтгэлээс 100% шалтгаалдаг. Интернет орчин хурдацтайгаар хөгжиж буй энэ цаг үед хүн бүрт гэртээ интернетээс англи хэлний зохих мэдлэгтэй болох боломж нээлттэй болсон бөгөөд гагцхүү та бидний хичээл чармайлтаас л бүх зүйл шалтгаална. Хэрвээ та интернетээр англи хэл сурахыг хүсвэл өөртөө тодорхой төлөвлөгөө гаргаж тодорхой өдрүүдэд, тодорхой цагуудад заавал хичээллэх хэрэгтэй. Таньд тус болж магадгүй гэсэн үүднээс дараах англи хэлний үнэгүй сайтуудыг орууллаа. Та хүссэн сайтаа сонгож аваад долоо хоногийн тодорхой хэдэн өдөр, хэдэн цагаар, өөрийн хүссэн аргаар тогтвортойгоор хичээллээрэй.