ТАНЫ АЯЛЛЫН ЯПОН ХӨТӨЧ
Future Japan – Япон хөтөч төв
Манай төв нь Японд амьдардаг хоёр найз оюутан сурагчдыг Японд суралцуулах дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ нь одоогийн үйл ажиллагааны эхлэл болсон. Одоогоор 2021 оноос тогтвортойгоор Япон болон Америк улсаас онлайнаар визний үйлчилгээ үзүүлж байна.
Бид Монголоос Япон, Америк, Австрали руу аяллаар явах хүмүүст визний үйлчилгээ үзүүлдэг. Та эдгээр улсууд руу аяллын визний материал бүрдүүлэлтээ шуурхай, найдвартай хийлгэх боломжтой.
Харин Японд суурин амьдарч буй хүмүүст АНУ, Канад, Австрали, Солонгос, Шенгений орнууд, Англи, Европийн бусад улс, Азийн виз шаардлагатай бүх орны визний бүрдүүлэлт хийх үйлчилгээг үзүүлдэг. Танд эдгээр орны виз авахад тусламж хэрэгтэй бол эх хэлээрээ мэдээлэл үйлчилгээ авах боломжийг олгодог.
Мөн Японд оршин суугаа хүмүүс гэр бүлийн виз мэдүүлэх, байнгын оршин суух визийн бэлтгэл, виз сунгалт зэрэг амьдралын дараагийн шатны визний үйлчилгээ үзүүлнэ.
Үүнээс гадна дэлхийн хаана ч амьдарч буй Монголчууд Японд аялах, эсвэл АНУ, Австрали зэрэг улсад зорчих гэж байгаа тохиолдолд бидэнтэй онлайнаар холбогдон зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.
Японд ирээд удаагүй шинэ орчинд дасаагүй байгаа хүмүүстээ зориулан хэрэг болохуйц мэдээллийг бэлтгэн мөн энэ сайтдаа байршууллаа. Мөн манай YouTube хуудаснаас Японтой холбоотой олон төрлийн мэдээллийг подкаст хэлбэрээр аваарай.
Бид таны Япон Хөтөч байхдаа үргэлж баяртай байх болно.
Хүндэтгэсэн:
Future Japan – Япон хөтөч
Founders: Zaka & Eggyh
Бидэнтэй холбогдох: futuregatejapan@gmail.com