Мерчанттай холбоотой түгээмэл асуулт хариулт


eZeelpay үйлчилгээг хэрхэн бизнестээ нэвтрүүлэх вэ?


Бид хамтран ажиллах саналыг имэйлээр хүлээн авдаг бөгөөд та бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулгаа unlockfintech@gmail.com  хаягт илгээнэ үү. Бид тантай эргэн холбогдож хамтран ажиллах санал, боломжуудын талаар танилцуулах болно.



eZeel pay үйлчилгээг бизнестээ нэвтрүүлэхэд ямар төлбөр төлөх вэ?

Та eZeel pay үйлчилгээг бизнестээ нэвтрүүлснээр ямар нэгэн суурь хураамж, тогтмол төлбөр төлөхгүй. Зөвхөн eZeel pay ашиглан хийгдсэн худалдан авалтын үнийн дүнгээс шимтгэл төлдөг.

eZeel pay ашиглахад манайд ямар давуу талтай вэ?


eZeel pay ашиглан хамгийн таатай нөхцөлөөр худалдан авалт хийх боломжийг үйлчлүүлэгчдэд нээж өгснөөр тухайн мерчантын борлуулалтын тоо, үнийн дүн, давтамж нэмэгдэх зэрэг олон давуу талууд үүсдэг. Мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчид таны бизнес үйлчилгээнд сэтгэл ханамжтай, өндөр сэтгэгдэлтэй үлдэж дахин үйлчлүүлэх, үнэнч хэрэглэгч болох нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.


eZeel pay ашиглан хэрхэн борлуулалт хийдэг вэ?


eZeel pay үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллагуудад манай зүгээс eZeel pay Merchant System ашиглах эрх гаргаж өгдөг. Mерчантууд энэхүү системийг ашиглан худалдан авалт гаргах, төлбөрийн мэдээлэл харах, тайлан тооцоо, статистик үзүүлэлттэй танилцах зэрэг олон боломжтой.