Тус мэргэжлийн холбооны гишүүн аудитын компани болон аудиторууд энэхүү "Мэргэжлийн ёс зүйн дүрэм"-ыг чандлан мөрдөнө.
"Мэргэжлийн ёс зүйн дүрэм"-ыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Ёс зүйн хороо нь сондгой тооны 3+ гишүүнтэй байна.
Ёс зүйн хороо дараах чиг үүрэгтэй байна:
Ёс зүйн дүрэм боловсруулах, өөрчлөлт оруулах саналыг Холбооны Удирдах зөвлөлд танилцуулах
Ёс зүйн дүрмийн биелэлтэд хяналт тавих
Ёс зүйн дүрэм болон өөрчлөлтийг нийт гишүүдэд мэдээлэх, хэрэгжүүлэх талаар зөвлөх
Байгаль орчны аудитын байгууллага, гишүүдтэй холбогдсон маргаан, ёс зүйн зөрчлийг шалган, дүгнэлт гаргах, Удирдах зөвлөлд танилцуулах, шийдвэр гаргуулах, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээллэх
Гишүүдийн ёс зүйн тайланг хүлээн авах, дүгнэж Удирдах зөвлөлд танилцуулах
Холбооны баталгаажуулалтын үйл ажиллагааны шударга байдлын эрсдэлийг үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийж Удирдах зөвлөлд танилцуулах
Гомдол, санал хүлээн авах механизм бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлнэ.
Т.Индра
Ёс зүйн хорооны дарга
Д.Батболд
Ёс зүйн хорооны гишүүн
Б.Мэндбаяр
Ёс зүйн хорооны хараат бус, хөндлөнгийн гишүүн
MAK ХХК-ийн Тогтвортой хөгжлийн захирал
...
...
видео тайлбар байршуулах
Байгаль орчны аудитын мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд түүнийг залруулах хугацаат зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд энэхүү жагсаалтад бичигдэж, олон нийтэд мэдээллэгдэх болно.