Deep Learning UB 2021

Summer School | Зуны сургалт

Virtual, 6/21 - 7/3, 2021

Сэдэв: Гүнзгий сургалтын үндэс

3 дахь удаагаа зохиогдох энэ жилийн сургалт хиймэл оюун ухааны гол хөдөлгүүр болох гүнзгий сургалтыг (deep learning) үндсээс нь эхлэн заах болно. Лекц болон семинар хослуулан онолын болон практик мэдлэг олгохоор зорьж байна. Энэ жилийн сургалт цар тахлын улмаас цахимаар явагдах болно.

Хэнд зориулсан бэ?

Хиймэл оюун болон гүнзгий сургалтанд сонирхолтой оюутан болон энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүст манай сургалт нээлттэй. Оролцогчид математикийн суурь мэдлэг (вектор, матриц, уламжлал) болон ойр зуурын код бичих (python) чадвартай байх хэрэгтэй.

Хичээлийг заах

Ү.Отгонбаяр

АНД Глобал, Хиймэл оюун хариуцсан захирал

Др. Ү.Отгонбаяр нь математикч мэргэжилтэй бөгөөд Токиогийн Их Сургуулиас бакалавр (2002) ба магистрын (2004) зэргээ, Пеннсилваниа Мужийн Их Сургуулиас докторын (2008) зэргээ авсан. Копенгагений Их Сурууль, Кардиффийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургуульд багшилж байгаад одоо АНДГлобал компанид хиймэл оюун хариуцаж ажиллаж байна.

С.Сайнбаяр

Фэйсбүүк, Эрдэмтэн Судлаач

Др. С.Сайнбаяр нь Токиогийн Их Сургуулиас бакалавр (2011) ба магистрын (2013) зэрэг авсны дараа Нью-Йоркийн Их Сургуульд гүнзгий сургалтаар мэргэшин 2018 онд докторын зэрэг авсан. Одоо Фэйсбүүк компаний хиймэл оюуны багт судлаачаар ажиллаж байна.

М.Цэндсүрэн

Гүүгл, Эрдэмтэн Судлаач

Др. М.Цэндсүрэн нь Гүүгл компаний хиймэл оюун ухааны багт судлаачаар ажилладаг. Тэрээр МУИС-ийг 2010 онд төгсөж 2012, 2015 онуудад Чүнгбүк их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан. 2015-2017 онд Массачусетс мужын их сургуульд докторын дараах судлаач, 2017-2020 онд Майкрософт компаний хиймэл оюун ухааны судалгааны багт ахлах судлаачаар тус тус ажилласан туршлагатай.

Г.Амгалан

Аддайс, Технологи Хариуцсан Захирал

Г.Амгалан Токиогийн их сургуулиас бакалавр (2012), магистрын (2014) зэрэг авсны дараа IBM, Дэнцү Дата-Артист Монгол зэрэг компаниудад ажиллаж байсан. Одоо Аддайс компанид технологи хариуцсан захирлаар ажиллаж байна. Энэ хугацаанд хэд хэдэн хиймэл оюун ашигласан софтвэр бүтээгдхүүн хөгжүүлж, заримыг нь зах зээлд нэвтрүүлээд байна.

Б.Билэгсайхан

АНД Системс Тех, Ахлах инженер

Б. Билэгсайхан нь Осакагийн Их Сургуулийн Ухаалаг Систем Судлалын ангид суралцан бакалаврын (2014) зэрэг хамгаалсан. FreeBit Co., Ltd (Япон)-д IoT тэр дундаа хяналтын камерын дүрсэн мэдээллийг боловсруулах төсөл дээр машин сургалт, гүнзгий сургалтын аргыг ашиглан анализ хийх систем хөгжүүлж байсан туршлагатай. Одоо АНД Системс Тех-н Машин сургалтын багт ахлах инженерээр ажиллаж байна.

Г.Ононцацал

Абилитилаб, Дата аналист

Ойрхи Дорнодын Техникийн Их Сургуулиас Компьютерийн Инженерээр баклаврын зэрэг авсаны дараа Грэйпсити болон Оюу Толгой компанид хөгжүүлэгч, системийн шинжээчээр ажиллаж байсан. Дараа нь Чикаго дахь Иллиной Их Сургуулиас Бизнесийн менежмент болон Аналитикаар давхар магистрын зэрэг аваад одоогийн АбилитиЛабд Дата багт Дата аналистын ажилд орсон.

Б.Энхболд

МаКинзи, Дата судлаач

Б.Энхболд нь компьютерийн шинжлэх ухаанаар ШУТИС МТХС-д бакалавр, Цин Хуа Их сургуульд магистрын зэрэг хамгаалж улмаар Тайвань болон Японы Fusions360, Data Artist, ExaWizards зэрэг хиймэл оюуны стартап компаниудад машин сургалтын инженерээр ажиллаж хэд хэдэн бүтээгдхүүн нэвтрүүлж байсан туршлагатай. Одоогоор Австралид McKinsey & Company-д өгөгдлийн шинжлэх ухааны консултантаар ажиллаж байна.

Урилгаар оролцох

Angela fan

Research Scientist, Facebook AI

Angela is a research scientist at Facebook AI Research (FAIR) working on natural language understanding and machine translation. She got her Ph.D. at INRIA Nancy and FAIR Paris. Before starting her Ph.D., she was a research engineer at FAIR and received a Bachelor's degree in statistics at Harvard. Angela's interests include text generation.

Vishrav Chaudhary

Research Engineer, Facebook AI

Vishrav is a Research Engineer at Facebook AI Research (FAIR) working on Machine Translation, Cross Lingual Representations and Data Mining. Before starting at Facebook, he completed his Masters' degree from the Language Technologies Institute (LTI), CMU.

Э.Төгөлдөр

Co-Founder, Чимэгэ системс

Эрдэнэ-Очирын Төгөлдөр нь 2005 он Берлиний Техникийн Их Сургууль төгссөн ба 2005-2021 онд Берлиний Техникийн Их Сургуульд, 2021 оноос хойш GT-ARC GmbH-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Мөн 2019 оноос Чимэгэ системс-ийг хамтран үүсгэн байгуулсан.

Trapit bansal

UMass Amherst

Trapit is a final-year Ph.D. student at UMass Amherst, advised by Prof. Andrew McCallum. His research spans multiple areas of machine learning (ML) and natural language processing (NLP). His primary research interest is to enable human-like generalization in ML models. Most recently, he has been working on improving the generalization of NLP models with limited human-labeled data through meta-learning, self-supervised learning, and multi-task learning. In the past, he has also worked on machine learning methods for recommendation systems, information extraction, knowledge representation, and reinforcement learning for multi-agent systems. During his Ph.D., he has interned at Facebook, OpenAI, Google Research, and Microsoft Research.

Yi Tay

Research Scientist, Google AI

Yi Tay is a research scientist at Google AI working on Natural Language Processing and Machine learning research. His recent research interests include Transformer architectures and attention models. Before joining Google, he obtained his PhD from NTU, Singapore in 2019 where he also won the best thesis award. His work has been recognized with the ICLR 2021 Outstanding Paper Award and Best Paper Award runner-up at both WSDM 2020 and WSDM 2021. He has published over 50 papers in prestigious ML/NLP venues and has served as an Area chair for EMNLP and NAACL.

Хуваарь

Сургалт 2 долоо хоног үргэлжлэх ба нэг өдөрт лекц эсвэл семинар орно. Бүх хичээл монгол хэл дээр явагдана.

Лекцийг бид урьдчилан бичсэн бичлэгийг тухайн өдрийн аль ч цагт үзэж болохоор тавихаар төлөвлөж байна. Мөн тэр өдрийн тодорхой цагт асуулт хариултын буланг Zoom дээр хийх болно.

Семинар тэр өдрийнхөө тогтсон цагт Zoom ашиглан шууд явагдах болно. Семинар Google Colab ашиглан явагдах тул интернетэд холбоотой компьютер байхад хангалттай.

  • 6/21, 13:00 ~ 15:00: Бэлтгэл лекц (матриц, уламжлал, магадлал, статистик)

  • 6/22, 13:00 ~ 15:00: Бэлтгэл семинар (colab, numpy, scipy, pytorch)

  • 6/23, 14:00 ~ 16:00: Машин сургалтын үндэс лекц (linear regression, loss function, validation)

  • 6/24, 13:00 ~ 15:00: Машин сургалтын үндэс семинар

  • 6/25, 10:00 ~ 12:00: Гүнзгий сургалтын үндэс лекц (multilayer perceptron, backpropagation)

  • 6/26, 13:00 ~ 15:00: Илтгэл (нээлттэй, бүртгэл шаардлагагүй)

  • 6/28, 13:00 ~ 15:00: Гүнзгий сургалтын үндэс семинар

  • 6/29, 16:00 ~ 18:00: Гүнзгий сургалтын загвар лекц (convolutional and recurrent neural networks)

  • 6/30, 18:00 ~ 20:00: Гүнзгий сургалтын загвар семинар

  • 7/1, 14:00 ~ 16:00: Гүнзгийрүүлсэн сэдэв лекц (attention mechanism, self-supervised learning)

  • 7/2, 17:00 ~ 18:30: Гүнзгийрүүлсэн сэдэв семинар

  • 7/3, 15:00 ~ 18:00: Илтгэл (нээлттэй, бүртгэл шаардлагагүй)

Бүртгэл

Хаана: Энэ жилийн сургалт 100% цахимаар явагдана.

Бүртгэл: Энд дарж бүртгүүлнэ үү! 5 сарын 30-нд бүртгэл хаана.

Төлбөр: Үнэ төлбөргүй.

Холбогдох: dlubsummerschool@gmail.com

https://www.facebook.com/deeplearningub

Өмнөх жилийн сургалтууд

2019 оны сургалт

2018 оны сургалт