ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
Төрийн өмчит үйлдвэрийн газар
Монгол Улсын Гадаад харилцааны яамны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд Монгол улсын түүх соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсад суугаа гадаад улсын 28 дипломат төлөөлөгчийн газар, 12 олон улсын байгууллагад олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг баримтлан нийтлэг үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Монгол улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, зочин төлөөлөгчдөд тусгай үйлчилгээ үзүүлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар“ ТӨҮГ нь үндсэн гурван хэлтэстэй.
· Захиргааны хэлтэс
· Санхүү, эдийн засгийн хэлтэс
· Үйлчилгээ ашиглалтын хэлтэс
Дараах мэргэшсэн 6 албатай
· Үл хөдлөх хөрөнгө ашиглалт, маркетингийн алба
· Зоог катерингийн алба
· Тохижилт үйлчилгээний алба
· Засвар үйлчилгээний алба
· Харуул хамгаалалтын алба
· Автобаазын алба
Алсын хараа: Олон Улсын дипломат байгууллагын үйлчилгээний туршлагыг хэрэгжүүлсэн Монгол Улсын тэргүүлэгч үйлчилгээний байгууллага болж хөгжинө.
Зорилт: Харилцагч, үйлчлүүлэгчээ дээдэлж, мэргэшсэн багийн хүчээр үйлчилгээний салбарт шинэлэг загварыг бий болгоно.
Үнэт зүйл: Харилцагч, үйлчлүүлэгч, баг хамт олны сэтгэл ханамж, итгэлцлийг бий болгоно.