Үнэлгээний журам

Шүүхийн захиргааны ажилтан тус бүрт 30 оноотой байна. Ажиллах явцад алдаа, зөрчил гаргах, ажлаас хоцрох зэрэгт оноо хасагдах зарчмаар явна.

Ноцтой зөрчил - 3 оноо хасах,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргасан алдаа,

Бүртгэл хяналтын нэгдсэн системийн баазад хандаж засагдах хүртэлх алдаа,

Ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн,

Албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй,

Сахилгын зөрчлийг давтан гаргах

Алдааг арилгаж болох зөрчил - 2 оноо

Бүртгэл хяналтын нэгдсэн системд буруу ажиллагаа хийх, дугаар алдаатай авах,

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлэхгүй байх,

Ажлын цагаар удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхих, хоцрох

0-15 минутад 0,5 оноо

15-30 минутад 1 оноо

30-45 минутад 1,5 оноо

45-60 минутад 2 оноо хасах

Бүтэн өдрөөр ажил таслах - 5 оноо хасах


Шүүн таслах ажиллагааны явцад гаргасан алдаа, зөрчил тутамд тухайн асуудлын хүрээнд сургалтын материал боловсруулан бусад шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулан сургалт зохион байгуулна.