Энэхүү нууцлалын бодлого нь "Чандмань технологи" ХХК–ийн боловсруулсан “Бамбуулай” хүүхдийн аппликейшн ашиглаж буй хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн бүртгэн авах, хадгалах, ашиглах болон хамгаалах талаар мэдээлэл өгөх зорилготой болно. “Бамбуулай” апп нь 2–10 насны хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн сургалтын аппликейшн бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, мөн Google Play-ийн "Families Policy" бодлогыг бүрэн дагаж мөрддөг.
НЭГ. АППЛИКЭЙШНЫ ТУХАЙ
Бамбуулай хүүхдийн аппликейшн нь 2-10 насны хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн багц, багц бүрийн ЗУРГААН шатлалт даалгаварыг хүүхэд бачууддаа зориулан Блүүмийн шинэчилсэн таксономд үндэслэн хүргэж байна. Зургаан түвшинт Блүүмийн Таксономын даалгаврууд нь дараах циклийн дагууу хүүхдүүдийн танин мэдэх чадварт тохирсон байна:
Сэргээн санах
Утга өгөх
Задлан шинжлэх
Хэрэглэх
Бүтээх
Үнэлэх
Бамбуулай хүүхдийн аппликэйшн ЦЭЦЭРЛЭГ болон БАГА АНГИ гэсэн хоёр багцтай: Бага анги багц дотор:
Монгол хэл:
Эгшиг долоо
Нэгдүгээр зэргийн гийгүүлэгч үсэг
Хоёрдугаар зэргийн нийгүүлэгч үсэг
Онцгой 4 Гийгүүлэгч, туслах эгшиг
Үеэр унших
Минутын уншлага
Цээж бичиг
Үлгэр
Оньсого
Зүйр цэцэн үгс
Цэцэрлэг:
Үсэг
Тоо
Дүрс
Өнгө
Үлгэр
Амьтан
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
13-аас доош насны хүүхдийн хувийн мэдээллийг бид зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хүлээн авна.. Хуурамч бүртгэлээр хүсэлт өгсөн тохиолдолд хариуцлагыг эцэг эх , асран хамгаалагч нар бүрэн хүлээнэ. Хувийн мэдээллийг үүсгэх, мэдээлэл боловсруулах, ашиглахдаа хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална. Хэрэглэгчийн бүртгэл дараах байдлаар үүснэ:
APPLE ID
Утасны дугаар
ГУРАВ. . 🧰 ГУРАВДАГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭ
Бид дараах гуравдагч талын үйлчилгээг ашиглаж магадгүй, Google Firebase Analytics – хэрэглээний статистик мэдээ , Firebase Crashlytics – алдаа, гацалтын мэдээлэл цуглуулах. Эдгээр үйлчилгээнүүд нь IP хаяг, төхөөрөмжийн ID зэрэг техникийн мэдээллийг цуглуулах боломжтой. Энэхүү мэдээллийг зөвхөн апп дотоод сайжруулалт, тогтвортой ажиллагаанд ашиглана.
ДӨРӨВ. 🔒 ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу хамгаалж, зөвхөн шаардлагатай албан хаагчид нууцлалын гэрээний хүрээнд хандах эрхтэйгээр хадгалдаг.
ТАВ. 👪 ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ БА МЭДЭЭЛЭЛ УСТГАХ ХҮСЭЛТ
Эцэг эх, асран хамгаалагч нь дараах эрхтэй: Хүүхдийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг харах, мэдээллийг засах, устгуулах хүсэлт гаргах. Хүсэлт илгээхдээ дараах сувгаар холбогдоно уу:
📞 (+976) 9066-1144
ЗУРГАА. 🚫 МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ
Бид хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй, худалдахгүй. Гуравдагч этгээдтэй мэдээлэл хуваалцах шаардлагатай тохиолдолд эцэг эхийн зөвшөөрлийг заавал авна.
ДОЛОО. 📆 БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ
Манай нууцлалын бодлого шинэчлэгдэх боломжтой бөгөөд шинэ хувилбаруудыг энэхүү аппликейшний албан ёсны вэбсайт болон Play Store дахь холбоосоор дамжуулан танилцуулна.
Хэрэглэгч нь “Бамбуулай” апп-ыг ашигласнаар энэхүү нууцлалын бодлогыг уншиж танилцсан бөгөөд зөвшөөрч буйд тооцогдоно.