privacy policy

АППЛИКЕЙШНИЙ  ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.   Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авах, хадгалах, боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр дамжуулах эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг тул хэрэглэгч Та сайтар танилцана уу.

 

1.2.   www.arta.mn болон ARTA аппликейшн нь “Арта системс”ХХК-ийн /цаашид “Байгууллага” гэх/ хэрэглэгчдэд зориулсан цахим бүтээгдэхүүн үйлчилгээний албан ёсны вэб болон мобайл аппликейшн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг сайт болон аппликейшнаар үйлчлүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

 

1.3.   Байгууллага нь үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэрэглэгчийн хувьд www.arta.mn болон ARTA аппликейшныг үргэжлүүлэн ашигласнаар тэдгээр нэмэлт, өөрчлөлт нөхцөлийг мөн адил хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

1.4.   Байгууллага болон хэрэглэгч талууд хамтдаа энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд хяналт тавина.

 

1.5.   www.arta.mn болон ARTA аппликейшн нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.

 

1.6.   ARTA аппликейшн болон www.arta.mn -тэй холбоотой мэдээлэл, баримт бичиг нь “Арта Системс”ХХК-ийн өмч бөгөөд лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.

 

1.7.   Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь компаний нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар цохицуулагдана.

ХОЁР. НЭР ТОМЪЁО

2.1. “Хэрэглэгч” гэж үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч www.arta.mn болон ARTA аппликейшн ашиглан үйлчилгээ авагч багш ажилтан, сурагч, эцэг, эх, асран хамгаалагчийг хэлнэ

2.2. “ARTA” аппликейшн гэж сургууль, хоолны газар болон  сурагч, эцэг эх, асран хамгаалагч нарын хооронд мэдээлэл солилцох зорилго бүхий, үйлчилгээний онцлог шинж, давуу талуудыг иргэдэд сурталчлах, хүргэх зорилгоор хийгдсэн Андройд болон IOS хувилбарын мобайл аппликейшн буюу оюуны бүтээлийг хэлнэ.

2.3. “Цахим агуулга” гэж үйлчилгээ үзүүлэгч талаас бэлтгэсэн www.arta.mn болон ARTA аппликейшн хуудсанд орох мэдээллүүдийг хэлнэ. (зураг, текст, видео)

2.4. “Цахим карт” гэж хэрэглэгчийн системээс үйлчилгээ авахад ашиглаж буй цахим мэдээлэл бүхий бүх төрлийн хэлбэртэй картыг хэлнэ.

ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

3.1.  Сургууль цэцэрлэг нь бэлтгэж оруулсан мэдээллийнхээ үнэн зөв, бодит байдлыг хариуцах бөгөөд Байгууллага нь мэдээллийн хадгалалт хамгаалалтад бүрэн хариуцлага хүлээнэ.

4.1   Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах зэргээр системийн үндсэн зорилгоос ангид зохисгүй үйлдэл хийсэн нь сургууль цэцэрлэгийн болон байгууллагын хяналтаар тогтоогдвол тухайн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, бүртгэлийг хаах эрхтэй.

4.2      www.arta.mn болон ARTA аппликейшнтэй хосолж хэрэглэх зориулалт бүхий хүүхдийн эзэмшиж буй картын дансны мэдээллийг хадгалах, боловсруулах, сургууль цэцэрлэгээс эрх олгож, хянан баталгаажуулсан эцэг эх, асран хамгаалагч талд мэдээллийг хүргэнэ.

4.4.    Байгууллага нь энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ашиглах эрхтэй. 

ТАВ. СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

5.1.    Сургууль, цэцэрлэгийн нэрийн өмнөөс мэдээлэл нийтлэх эрх бүхий этгээд /багш, ажилтан г.м./ хэрэглэгчийн нийтэлсэн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг сургууль, цэцэрлэг хариуцна.

5.2.    Системд бүртгүүлсэн хэрэглэгчдийн мэдээллийг сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанаас бусад зорилгоор бусдад тараахгүй байх үүрэгтэй.

5.3.    Сургууль,цэцэрлэгийн багш өөрийн хичээл ордог болон анги даасан ангийн сурагчдын мэдээллийг харах, тэдний асран хамгаалагчдад мэдээлэл хүргэх, мэдээлэл авах зорилгоор энэхүү системийг ашиглана.

ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

 6.1 Эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн хүүхдийн мэдээлэл болон сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авах, хүүхдийн өдөр тутмын хоолны шим тэжээл, орц найрлагыг хянах,төлбөр тооцоо хийх зорилгоор энэхүү системийг ашиглана.
6.2 нь өөрийн болон хүүхдийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
6.3 Эцэг эх, асран хамгаалагч өөрийн хэрэглэгчийн эрхийн мэдээллийг бусдад задруулахгүй байж өөрийн болон хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

6.4 Цахим картыг олшруулан хэвлэх, бусдад дамжуулан ашиглуулах, нууц  үгээ алдах, мартах, гээж үрэгдүүлсэн тохиолдолд хэрэглэгч хариуцлага хүлээнэ.

ДОЛОО. НУУЦЛАЛ

7.1. Хэрэглэгч гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хаах, аппликейшнээр нэвтрэн орсон үедээ гар утсаа хэн нэгэнд дамжуулахгүй байх, аппликейшнээсээ гарч байх замаар өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хариуцна.

7.2  Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Байгууллагын нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

7.3   Байгууллага нь системийн байнгын тасралтгүй ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хариуцан ажиллана.


НАЙМ. БУСАД ЗААЛТ

8.1 Худал мэдээллээр системд нэвтэрсэн нь нотлогдвол сургууль, цэцэрлэгийн хүсэлтийн дагуу Байгууллага тухайн хэрэглэгчийн эрхийг хүчингүй болгоно.

8.2 “Хэрэглэгч” нь “Байгууллагын”-н компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, "Аппликейшн"-д эвдрэл саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.

8.3 Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Байгууллага үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцална.

8.4. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Арта Системс ХХК-ийн истемийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.