"Google Certified Educator" сургалт нь төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багш нарт Хром үйлдлийн систем, Хромбүүк, Google Workspace, Хиймэл оюун ухааны хэрэглээг таниулах зорилготой сургалт юм. Энэхүү сургалтыг Боловсролын ерөнхий газар, iCORE, Teach for Mongolia болон Google for Education байгууллагууд хамтран Монгол улсад үнэ төлбөргүйгээр цахимаар болон танхимаар зохион байгуулдаг. Одоогоор 21 аймгийн 2,300 гаруй багш хамрагдаад байна.