Өмнөговь, Цогцэций II ЕБС
Өмнөговь, Цогцэций II ЕБС
Төслийн тухай
Сургуулийн орчинд гарч буй цаасны хаягдлыг багасгаж, сурагчдад эерэг нөлөө үзүүлэх зорилгоор цаасны хаягдал болон мод тайралтыг бууруулах, хаягдал цаасыг дахин боловсруулах төсөл юм.
АСУУДАЛ
Сургуулийн орчинд цаасны хэрэглээ өндөр байдаг тул их хэмжээний цаасны хог хаягдал үүсэж, модны нөөцийн хомсдол болон байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Мөн сурагчдын дунд цаасыг дахин ашиглах, дахин боловсруулах талаарх мэдлэг, дадал хангалтгүй байдаг.
ШИЙДЭЛ
Сургуулийн хэмжээнд хаягдал цаасыг ангилан цуглуулж, дахин боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ сурагчдад цаасны зохистой хэрэглээ, дахин боловсруулалтын ач холбогдлыг таниулах. Ингэснээр цаасны хог хаягдлыг бууруулж, модны хэрэглээг багасган, байгальд ээлтэй дадлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсан.