Дундговь, Сайнцагаан, Мандал ЕБС
Дундговь, Сайнцагаан, Мандал ЕБС
ROOTLESSLAB
Төслийн тухай
Гидропоник технологи ашиглан сургуулийн нарийн ногооны хэрэглээг хангаж, сурагчдын эрүүл хүнсний хэрэглээг дэмжихэд чиглэсэн төсөл юм.
АСУУДАЛ
Сургуулийн үдийн хоолонд хэрэглэгдэх нарийн ногооны нийлүүлэлт тогтворгүй, улирлын болон цаг агаарын нөхцлөөс ихээхэн хамаардаг. Мөн хөрсөнд суурилсан уламжлалт тариалалт нь их хэмжээний ус шаарддаг бөгөөд жилийн турш тогтвортой ургац авахад хүндрэлтэй байдаг.
ШИЙДЭЛ
Гидропоник технологийг ашиглан хөрсгүй орчинд нарийн ногоо тариалж, усны хэрэглээг эрс бууруулан жилийн турш тогтвортой ургац хураах. Ингэснээр сургуулийн үдийн хоолны нарийн ногооны хэрэгцээг хангаж, сурагчдын эрүүл хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн.