Хөвсгөл, Хатгал ЕБС
Хөвсгөл, Хатгал ЕБС
Төслийн тухай
Хог хаягдлыг ашиглан агаар бохирдлыг бууруулах, эрчим хүч бий болгоход чиглэсэн. Модны үртэс, цаас, өөх тосыг холин боловсруулснаар үнс багатай, дулааны үр ашиг өндөртэй түлш үйлдвэрлэх төсөл юм.
АСУУДАЛ
Хөвсгөл аймагт өвлийн улиралд түүхий нүүрс, хатуу түлшний хэрэглээ өндөр байдаг тул агаарын бохирдол нэмэгддэг. Үүний зэрэгцээ модны үртэс, хаягдал цаас, хэрэглэсэн өөх тос зэрэг дахин ашиглах боломжтой хог хаягдал ихээр үүсэж, хөрс, усны бохирдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг.
ШИЙДЭЛ
Модны үртэс, хаягдал цаас, хэрэглэсэн өөх тосыг дахин боловсруулан үнс багатай, дулаан ялгаруулалт сайтай эко түлш үйлдвэрлэх. Ингэснээр хог хаягдлын хэмжээг бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө болон агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулна.