Заавал унших номнууд (Book recommendations):
R. Courant & H. Robbins, What is Mathematics?
G. Polya, How to Solve It
T. Tao, Solving Mathematical Problems
N. Vasilyev & V. Gutenmacher, Straight Lines and Curves
I. M. Gelfand et al. Functions and Graphs
L. V. Tarasov, Calculus for High Schools
N.Altshiller-Court, College Geometry
Зарим зөвлөгөө (How to learn it)
"Бичье гэвэл унш!, Яръя гэвэл сонс!" (Зохиогч нь үл мэдэгдэх мэргэн үг)
"Сайн ойлгоогүй ерөнхий үр дүнгээс, сайтар ойлгосон тухайн тохиолдол нь дээр." (Н.У.)
"Хүний бодсон 100 бодлогоос өөрийн бодсон 1 бодлого дээр." (Ц.Дашдорж)
"Асуудлын гол бодын шийр яагаад 1,2,3,5,6,... биш вэ? гэдэгт байгаа юм." (Н.У.)
"Математикийн судалгааны ажил бичих нь гурван C-г зохистой ашиглах явдал юм. Эд нар нь: Construction (Математикт хөрвүүлэх), Computation (Тооцоолох), and Connection (Холбох)." (Н.У.)
"My advice is when people look at a (mathematical) problem, the first question they should ask is Why? not How? ... The more important the problem, more natural it is." - Van Ha Vu -
"When you work on a mathematical problem, you put together all the ingredients and you mix and mix and mix ... you wait until there is a chemical reaction between the ideas: Bump! Ah, it all come together in the good way." - Cedric Villani -
"Математикийн үр дүн илэрхий харагдах нь түүний баталгаа нь илэрхий гэсэн үг биш юм." (Н.У.)
"Геометрийн үндэс нь аксиомууд болохоос зураг биш." (-Н.У-)
"Математикт суралцахад хоёр зүйл чухал: Математикийн авъяас, Математикийн боловсрол. Авъяасгүй боловсрол удаан; боловсролгүй авъяас мухар байдаг." (-Н.У-)
"Бидний зорилго юу вэ? Tом судалгаанаас жижиг бодлого олж харах; жижиг бодлогоос том судалгаа олж авах." (-Н.У-)
Оюутнуудад хандаж хэлье: "Ууганбаатар гэхээр БААТАР байдаггүйтэй адилаар Хэрэглээний гэхээр ХЭРЭГТЭЙ байх албагүй юм. Ер нь Монголчууд бид юм болгоныг хэргэлэх хандлагатай. Үйлдвэрлэл хийдэггүй, хэрэглээд л байдаг."
Архимедийн зарчим (хувилбар): Нэг ном, өгүүлэл уншаад, нэг бодлого бодоод тухайн сэдвийн талаар бага ч гэсэн юм ойлгодог гэвэл, ямар ч том сэдвийг унших/бодох зарчмаар бүрэн эзэмшиж болно. - Н.У.-
Бусдаас сайныг нь харж, бурууг өөрөөсөө хайж яв. - Ж. Батболд -
Бид их ярьж, бага ойлголцох юм. Эсрэгээрээ байсан нь дээр. (-Н.У-)
Манай зарим эрдэмтэнд бүх юм байна; цол зэрэг, танил, шавь, шагнал, хэвлэгдсэн болон хэвлэсэн ажил ... гээд, харин ҮНЭН л алга. Харин заримд нь үнэн л байна, өөр юу ч алга. Аль аль нь "хагас эрдэмтэн" учраас "сайн үлгэр" биш юм. (-Н.У-)
Xодоод, тархи, компьютер гурвын аль нь ч хогийн сав биш. (-Н.У-)
Математикаар бакалаврт сурч байгаа оюутнуудад:
Та нарын гол зорилго бол математикийн оргилд гарах биш - 4 жилийн хугацаанд, манай нөхцөлд ингэх боломжгүй! Харин математик гэсэн, дор хаяж сүүлийн 3000 жилийн турш тасралтгүй тэлж, өөрчлөгдөж байгаа нүсэр том хотын газрын зургийг хараад хаана юу байгааг ойлгож чаддаг болох юм. Үүний тулд хоёр зүйлд суралцах хэрэгтэй: (1) Математик мэдрэмжээ сайжруулах, (2) Математикийн мэдлэгээ гүнзгийрүүлэх. Аль аль нь та нарын өөртэйгөө хэр зэрэг ажиллахаас шууд хамаарна. Эхнийх нь туршлагаар буюу олон, сайн бодлого бодож өөрийн болгосноор, удаах нь ном уншиж, лекц сонссоноор төлөвших болно. Эцсийн дүндээ та нарыг хоёр хувь тавилан хүлээнэ; эргэн тойрны чинь хүмүүс нэг бол
(1) "цаадах чинь мат төгссөн гэсэндээ арай л өөр шүү" гэж заримдаа ил, заримдаа далд магтана, эсвэл
(2) "цаадах чинь яаж яваад мат төгссөн юм болдоо?" гэж чи дипломдоо гологдоно. Амьдрал өөрөө энэ дүнгүүдийн аль нэгийг тавина; тэнд ямар ч найраа, гуйлт үйлчлэхгүй.
Зүтгээд байж дээ залуус аа! (-Н.У-)
2017 оны хавар (Spring 2017):
Шугаман ба Бүхэл Тоон Програмчлал (Linear and Integer Programming)
Динамик Систем (Dynamical Systems)
Магадлал ба Статистик (Probability and Stat.)
2017 оны намар (Fall 2017):
Магадлалын Онол (Probability Theory);
Байгалийн Ухааны Судалгааны Арга Зүй (Research Methods in Science).
Өмнө нь заасан хичээлүүд (Courses given in the past)
Ерөнхий тэнцвэрийн онол (General equilibrium theory, undergrad course)
Э.З-гийн өсөлтийн онол (Economic growth theory, undergrad course)
Дунд түвшний микро/макро (Intermediate Micro/Macro, undergrad course)
Оновчтой жолоодлогын онол (Optimal Control Theory, undergrad course)
Тоглоомын онол (Game Theory, a master level course)
Диск. Мат ба Мат. Логик (Discrete Math. and Math. Logic, undergrad course)
Дискрет Мат. (Discrete Math.).
Ахисан түвшний микро (Advanced Microeconomics; a graduate course at the department of economics)
Химийн Агуулгатай Мат. (Math. for Chemistry)
Элементар Логик ба Мат. Хандлага (Intro. to Logic and Math. Reasoning);
Статистик (Statistics)
Мат. Э.З (Mathematical Econ.)
Удирдсан Дипломын Ажлын Сэдвүүд (Topics of the diploma works supervised)
Судалгаа хийх оюутанд өгөх туршлагатай хүний зөвлөгөө!
Бакалавр (Bachelor):
Санамсаргүй орчинд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах; 2013 он (Investment under uncertainty: Real options)
CAPM загварын хэрэглээ; 2013 он (The CAPM model)
Фибоначчигийн Зарчмаар Арилжих; 2014 он (Fibonacci trading in the stock market)
Магадлалын Онолын Хоёр Сонгодог Бодлого; 2016 он (Two classical problems in probability theory)
Мөнгөн тэмдэгтийн бүтцийг оновчтойгоор тогтоох нь; 2017 он (Optimal currency denomination)
Ижил радиустай N тойргийг багтаах хамгийн бага талбайтай гүдгэр K-өнцөгтийг олох; 2018 он (Finding the smallest K-gon enclosing N identical disks)
Магистр (Master):
Эрсдэлийн менежментийн орчин үеийн техникүүд болон хэрэглээ; 2016-2018 он (Techniques of modern risk management and their applications, jointly with Prof. F. Hubalek).
Дүнгийн Инфляци, 2017- ... (Grade Inflation).