Тус хамтлагийн багш нар нь сургалт явуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлыг орчин үеийн түвшинд явуулж байна. Манай судалгааны багууд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дур сонирхолтой болгох, мэргэшсэн ирээдүйн судлаачдыг бэлдэхэд чухал ач холбогдол өгч байна. Одоогоор дараах судалгааны чиглэлээр ажиллаж байна.
Эмчилгээний хүнс байгалийн нэгдлийн хими
* Хүнсний үйлдвэрлэлийн хаягдлыг дахин боловруулах, түүнээс биологийн идэвхит нэгдлийг ялгах,
* Монгол хүний биед төгс зохицох уламжлалт зарим хүнсний бүтээгдэхүүний гол үйлчлэгч биологийн идэвхит бодисыг нээн илрүүлж, бүтэц, биологийн үйлдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах,
* Хүнсний аюулгүй байдлын эрсдэлтэй экспорт, импортын бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах, мөн энэ талаар нарийн мэргэшсэн мэргэжилтэнийг бэлтгэн гаргах,
* Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын биологийн идэвхит нэгдлийг тогтоох, мөн ховор ургамлыг хамгаалах эдийн өсгөвөр болон синтезийн аргаар биологийн идэвхит нэгдэл гаргах
Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн судалгааны баг
* ШАМ-ын суурь хими, шатдаг занарын шингэрүүлэлт, биодизелийн синтез, нефьтийн химийн боловсруулалт,
* Нүүрсний уурын хийжүүлэлт, диметил эфирийн шууд синтез, нүүрсний хагас кокосжуулалт, пиролиз, шахмал түлшний холболт, нийлэг хийн метанжуулалт, нүүрсний давхаргын метан хийн судалгаа,
* Цэвэр хийн ба шингэн түлшний синтезийн сонгомол катализатор,
* Сэргээгдэх цэвэр эрчим хүч-түлшний элементийн нанокатализаторын бэлдэх, шинж чанарыг судлах
Органик синтезийн судалгааны баг
* Метал нано жижиг хэсгийн синтез, каталитик идэвхийн судалгаа,
* Соронзон болон фотокатализатор нунтгийн синтез, шинж чанарын судалгаа,
* Тооцооллын хими, квант химийн симуляци, каталитик урвалын механизмын тооцоо
Биологийн идэвхит байгалийн нэгдлийн химийн судалгааны баг
* Биологийн идэвхит байгалийн нэгдлийн химийн найрлага ба биологийн идэвхийн судалгаа
* Фитохими
* Микологи (Мөөгний судалгаа)
* Гликологи (Полисахаридын химийн найрлага, бүтэц, байгууламж ба физиологийн идэвхийн судалгаа)
* Мөөг ба ургамлыг тариалах
ЛАБОРАТОРИУД
* I-319 а Органик химийн лаборатори
* I-319 б Органик синтезийн лаборатори
* I-323 Нефть химийн лаборатори
* I-324 Хүнсний химийн лаборатори
* I-221 Хүнс, байгалийн нэгдлийн химийн лаборатори
* II-119 Байгалийн нэгдлийн химийн лаборатори
* Шинэ номын сан-505 Нүүрсний химийн лаборатори