Энэхүү хичээл нь суралцагсдад статистик тоо мэдээ гэж юу болох, түүний төрлүүд, тоо мэдээг боловсруулах, шинжлэх, хүснэгт, графикаар дүрслэн харуулах, судалж байгаа үзэгдлийн тархалт, тухайн үзэгдлийг тодорхойлогч тоон үзүүлэлтүүдийг тооцох арга зүйг эзэмшүүлэхээс гадна өргөн хэрэглэгддэг тархалтууд, тэдгээрийн хэрэглээ, эх олонлогоос түүвэр олонлогийг байгуулах арга зүй, түүврийн төрлүүд, статистик үнэлгээ, статистик таамаглал, регресс, корреляци, дисперсийн шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлан дүгнэх чадварыг эзэмшүүлэх, эдийн засаг, статистикийн судалгаа шинжилгээний тоон үндсийг эзэмшүүлэх зорилгыг агуулна.