MEA


УЛААНБААТАРЫН ЭДИЙН
ЗАСГИЙН 
IV СУРГАЛТ, СЕМИНАР

Зохион байгуулагчид: Санхүү эдийн засгийн их сургууль, Монголын эдийн засгийн холбоо


Зорилго: Та энэхүү сургалтад оролцсоноор орчин үед түгээмэл хэрэглэгдэж байгаа эдийн засгийн онол, хэрэглээ, тооцооллын ухагдахуунуудтай танилцаж, цаашид мэргэжлийн ном, сэтгүүлээ гүнзгийрүүлэн унших, судалгааны аргачлалаа нарийвчлан хөгжүүлэх боломж нээгдэнэ. 

Мөн, Монголын их, дээд сургуулийн багш нарын хувьд заадаг хичээлийнхээ агуулгыг эдийн засгийн ухааны сүүлийн үеийн ойлголтуудаар баяжуулах боломж бүрдэнэ. 

 

Хэзээ, xаана: 2017 оны 7 сарын 24-28, Санхүү эдийн засгийн их сургуулийн А байрны 313 танхим

 

Сургагч багш нар (Цагаан толгойн дарааллаар):


  • T.Билигбаатар, Шанхайн санхүү, эдийн засгийн их сургуулийн профессор

  • Д.Гансүлд, СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн ахлах багш

  • Ц.Гэрэлт, АНУ-ын Виржиниа Тех их сургуулийн профессор

  • Д.Лхагвасүрэн, Канадын Конкордиа их сургуулийн профессор

  • Б.Монголжин, Катар дахь Жоржтауны их сургуулийн профессор

  • Т.Норовсамбуу, Канадын Далхауси их сургуулийн профессор

  • Д.Хашбаатар, МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн багш

  • Б.Эрдэнэбат, МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор

 

Хэн оролцож болох: Их дээд сургуулийн эдийн засгийн мэргэжлийн багш, судлаач, эдийн засгийн чиглэлийн ахлах дамжааны оюутан, магистрант, докторант нар, мөн бусад эдийн засагчид оролцох хүсэлтээ гаргаж болно. Сургалтанд оролцох хүсэлтээ гаргахдаа 7 сарын 15-аас өмнө https://goo.gl/zMdoqV хаягаар орж, богиноxон анкет бөглөнө үү. Сургалтад хамрагдсан эсэхийг 7 сарын 20-ны дотор мэдэгдэнэ.

 

Зуны сургалтын хэлбэр: 

  • 7 сарын 24-27-нд дээрх сургагч багш тус бүр 1-2 удаа лекц уншина. 

  • Нэг лекц нь 60-90 минут үргэлжилнэ. 

  • Лекцийг Монголын их дээд сургуулийн ахлах курсын оюутнууд ойлгох түвшинд, хялбарчилсан байдлаар явуулна. 

  • Лекцийг монгол хэл дээр уншихаас гадна зарим мэргэжлийн нэр томьёог англи хэл дээр танилцуулна. 

  • Сургалтанд оролцсон хүмүүст сургалтын хөтөлбөрийг тусгасан, англи хэл дээр бичсэн гэрчилгээ олгоно.
     
  • Сургалтад оролцогчид нь сонирхсон сэдвээрээ сургагч багштай санал, бодлоо чөлөөтэй солилцох боломжтой. Сургалтын нарийвчилсан хөтөлбөрийг энэхүү цахим холбоосоос үзнэ үү. 

 

Семинарын хэлбэр: Семинар 7 сарын 28-нд болно. Уг семинарт багш, судлаачид өөрсдийн судалгааны ажлаараа 30 минут илтгэл тавина. Илтгэл тавих сонирхолтой хүмүүс судалгааны ажлаа 7 сарын 15-аас өмнө econmongol@gmail.com хаягаар явуулна уу. Судалгааны ажил семинарын хөтөлбөрт оролцсон эсэхийг 7 сарын 20-оос өмнө мэдэгдэнэ. Энэхүү семинараар залуу судлаачид өөрийн судалгааны чиглэлээр бусад эдийн засагчийн санал, бодлыг сонсох өргөн боломж нээгдэж байна.

 

Сургалтын төлбөр: Төлбөргүй