Уг сургалт, эрдэм шинжилгээний хуралд Монголын болон гадаадын судлаачид, багш нар, төгсөлтийн дараах түвшний оюутнууд хичээл зааж, судалгаагаа танилцуулах болно.
7 дугаар сарын 2-3 нд Зуны сургалт,
7 дугаар сарын 3-5 нд Эрдэм шинжилгээний хурал тус тус явагдана.
Энэ жилийн сургалт болон хурлын үйл ажиллагаа нь голчлон танхимын (in-person) хэлбэрээр Санхүү эдийн засгийн их сургууль дээр зохион байгуулагдана.
Гадаадад байгаа багш, судлаачдад цахимаар хичээл заах, судалгааны ажлаа танилцуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Орчин үеийн эдийн засгийн онол, хэрэглээ, үнэлгээ, тооцооллын ухагдахуунууд, арга зүйг нийт оролцогчдод танилцуулах;
Оролцогч багш нарт орчин үеийн эдийн засгийн онол, арга зүйгээр сургалтын агуулгаа баяжуулах боломжийг олгох.
Сургалт үнэ төлбөргүй.
Зуны сургалтыг их, дээд сургуулийн ахлах курсын оюутнууд ойлгох түвшинд, хялбарчлан явуулна.
Лекцийг монгол хэлээр уншина. Зарим мэргэжлийн нэр томъёог англи хэлээр танилцуулна.
Oролцогчид нь сонирхсон сэдвээрээ сургагч багштай санал, бодлоо чөлөөтэй солилцох боломжтой.
Сургалтанд oролцогчдод сургалтын хөтөлбөрийг тусгасан, англи хэлээр бичсэн гэрчилгээ олгоно.
Эрдэм шинжилгээний хурал нь А, Б гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Хурлын A хэсэг нь 7 дугаар сарын 3, 4-ний Пүрэв болон Баасан гарагт уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ хэсэгт үндсэн үр дүн нь бүрэн эсвэл бараг бүрэн гарсан, судалгааны төгсгөлийн шатанд яваа ажлуудыг хэлэлцэнэ.
Хурлын Б хэсэг нь 7 дугаар сарын 5-ны Бямба гарагт явагдана. Энэхүү хэсэгт дөнгөж эхэлж буй, эсвэл эцсийн үр дүн нь хараахан гараагүй байгаа судалгааны ажлуудыг хэлэлцэнэ. Энэхүү хэсэг нь дараах судлаачдад зориулагдсан:
Одоо хийгдэж буй судалгааныхаа явцыг бусад судлаачидтай хуваалцан санал бодлыг нь сонсох сонирхолтой хүмүүс;
Судалгааны ажлаа эхлүүлээд удаагүй, залуу судлаачид;
Судалгааныхаа чиглэлийг эдийн засгийн ухааны өөр салбар руу тэлж буй судлаачид, эрдэмтэд.
Сургалт, хуралд дараах хоёр хэлбэрээр оролцох боломжтой:
Илтгэгч — хичээл заах болон/эсвэл судалгааны ажлаа танилцуулах;
Сонсогч (энгийн оролцогч) — сургалт, хуралд сууж, ярилцлагад оролцох.
Тайлбар: Илтгэгч нь хичээл заах эсвэл судалгааны ажлаа танилцуулаагүй үедээ сонсогчийн хувиар оролцох боломжтой.
Дээрх хэлбэрүүдийн аль нэгээр оролцохыг хүсвэл дараах холбоосоор орж өргөдлөө илгээнэ үү.
EIGHTH ECONOMICS SUMMER SCHOOL & WORKSHOP OF ULAANBAATAR
The sessions will be online via Zoom and in person. The schedule is shown in Ulaanbaatar time.
Schedule currently unavailable; please check back soon.
Local organizers: Bolorsuvd Batbold, Lkhagvajargal Byambasuren, Tuvshinjargal Dagiimaa, Damba Lkhagvasuren, Anarmaa Maibat