Хэзээ: 2026 оны 10 сарын 09 (Баасан), 10:00 - 11:30
Хаана: ШУТИС 8-р байр, 12 давхар (танхим болон онлайн)
Оролцогч: ШУТИС-ийн удирдлага, багш, ажилтнууд
ШУТИС-ийн стратегийн зорилгод нийцүүлэн чанартай өгөгдөл цуглуулж, түүнийг аюулгүй, хариуцлагатайгаар ашиглаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг засаглалын түвшинд нэвтрүүлэх замаар дижитал соёлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Чанартай өгөгдөл гэж юу болох, өдөр тутмын бүртгэлдээ чанарыг хэрхэн хангах вэ
Байгууллагын орчинд (tenant) өгөгдөлтэй хэрхэн аюулгүй, хариуцлагатай харьцах вэ
Одоо байгаа өгөгдөлд ямар шинжилгээ хийж, ямар шийдвэр гаргах боломжтой вэ (бодит жишээгээр)
Дижитал шилжилтэд хувь ажилтан бүрийн оролцоо яагаад чухал вэ
Зохион байгуулагч: Төлөвлөлт, дижитал шилжилтийн алба