УЛСЫН ГАЗАРЗҮЙН 27 ДУГААР ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

Хугацаа: 2023.5.1-4

Хаана: Улаанбаатар, МУБИС, Газарзүйн тэнхим

Зохион байгуулагч:  Улсын газарзүйн олимпиад зохион байгуулах хороо, МУБИС, МУИС-ийн газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэг

Оролцогчид:  Газарзүйн олимпиадын 2-ын даваанд аймаг, дүүргээс шалгарсан 9 дүгээр ангийн  30 сурагч, 12 дугаар ангийн 30 сурагч, 30 багш оролцоно.

Бүтэц:

1.  Бичгээр хариулах асуулт даалгавар

2.  Дадлага ажил

3.  Мультимедиа тест

Асуулт даалгаврын хамрах хүрээ:

1.  Физик газарзүй ба нийгэм эдийн засгийн газарзүйн үндсэн агуулга

2.  Байгалийн нөөц, нөөцийн  менежмент

3.  Байгаль нийгмийн орчин (дэлхийн мандлууд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, зам тээвэр г.м.)

4.  Байгаль нийгмийн харилцан хамаарал, тогтвортой хөгжил, бүс нутаг

5.  Хүн ам, соёл, хотын болон үйлчилгээний газарзүй  

6.  Байгаль нийгмийн тулгамдсан асуудлууд  (уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт, байгалийн гамшиг, хотжилт г.м)

Харгалзах чадвар:

1.  Газарзүйн зураг болон гео орон зайн бусад дүрслэл унших, ашиглах чадвар

2.  Мэдээлэл ашиглах, боловсруулах, анализ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах чадвар

3.  Бүтээлч сэтгэлгээ, шийдвэр гаргах чадвар

Харгалзах зүйл:

4.  Бичгээр хариулах даалгавар (180 минут) нь дээр дурдсан сэдвийн хүрээнд газарзүйн мэдлэг, чадвар, түүний хэрэглээг нээн илрүүлэхэд чиглэсэн байх;

5.  Физик газарзүйн болон нийгэм эдийн засгийн газарзүйн агуулгыг хамарсан, байгаль нийгмийн орон зайн хамаарлыг илэрхийлсэн байх;

6.      Газарзүйн зураг, гэрэл зураг, график, диаграмм, хүснэгт болон тоон эх сурвалж ашиглахуйц байх;

7.      Асуулт даалгаварт ашигласан эх сурвалжийг дурдсан байх;

8.      Асуултын нь тодорхой, хариулт нь товч байх; 

9.      Газарзүйн дүрслэлүүд, тоон болон хүснэгтэн мэдээллийг ашиглах, хувиргах, боловсруулах, үнэлэлт дүгнэлт гаргахад чиглэсэн байх;

 

Улсын газарзүйн олимпиад зохион байгуулах хороо