ХЭВЛЭЛИЙН ГРАФИК ДИЗАЙНЧ

ОЮУТНЫ МЭДЛЭГ

График Дизайны нийгмийн болон хөгжил дэвшилийн туйлын зорилгод нийцүүлсэн аливаа зүйлсийн орон зайг, гоо зүйн хувьд төгс төгөлдөр болгох дээд зэргийн загвар дизайн, өнгө зохиомжийг зохиомжлох эх бэлтгэлийн програм хангамжуудыг эзэмшиж, хөрвөх чадвартай, багаар ажиллах чадвартай, шинийг санаачлагч загвар дизайны мэдрэмжтэй, ёс суртахуунтай, хариуцлагатай нягт нямбай, хөдөлмөрч шаргуу мэргэжилтэй ажилтанг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлнэ.

ОЮУТНЫ ЧАДВАР

Зорилго болон ажлын агуулгыг таньж мэдэх, тулгарсан асуудлыг шийдвэрлэх, шинэ загвар дизайныг зохион бүтээх, загварчлах, орчин үеийн шинэ техник технологи, програм хангамжийг ашиглах, шинжлэх, ёс зүй, үнэт зүйлсийг эрхэмлэх ур чадваруудыг эзэмшүүлнэ.

ОЮУТНЫ ХАНДЛАГА

  • Хувийн зохион байгуулалт сайтай

  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй

  • Сэтгэл зүйн хувьд тогтвортой

  • Хичээл зүтгэлтэй

  • Цаг баримтлах

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Компьютерийн хэрэглээний програм эзэмших

  • Програм хангамж суулгах, материал сонгон ашиглах

  • Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи баримтлан ажиллах

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Материал сонгон ашиглах

  • Зохиомж, өнгө гаргах

  • Дизайн гаргах

  • Хэвлэлийн эх бэлтгэх

  • Хэвлэлийн график дизайн гаргах

  • Мультимедиа анимэйшн бүтээх

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой, ачаалал даах, цаг баримтлах хичээл зүтгэлттэй, асуудлыг шинжлэх, тодорхойлох, шийдвэрлэх, багаар ажиллах, бусдыг хүлээн зөвшөөрөх, зорилгод хүрэх, манлайлах, харилцааны үндсэн зарчмыг ашиглан илтгэл санаагаа зөв илэрхийлэх зөв дадал хандлагыг өөртөө бий болгоно.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Хэвлэлийн эх бэлтгэгч

  • Сав баглаа боодлын дизайнер

  • Компьютер график дизайнер

  • Вэб дизайнер

  • Зураач

  • Мультимедиа график дизайнер

  • Вэб хөгжүүлэгч