Төлбөр, тооцоо цалин хөлсний нярав

ОЮУТНЫ МЭДЛЭГ

Үр дүнд хяналт шинжилгээ хийх, нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг сахих, бие даан ажиллах, ажлын хариуцлага хүлээх, төрийн хууль тогтоомж, дүрмийг чанд мөрдөх, нийгмийн даатгалын тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, татварын хууль, ХХОАТ, ААНОАТ, НӨАТ хууль дүрмийн талаар эрх зүйн мэдлэгтэй, нягт нямбай, үнэнч шударга, хөдөлмөрийн зах зээлийн байдалд дүн шинжилгээ хийх чадвартай, компьютер дээр ажиллах, гадаад хэлний зохих мэдлэгтэй, санхүүгийн програмд бараа ажил гүйлгээг оруулах зэрэг мэдлэгийг олгоно.

ОЮУТНЫ ЧАДВАР

Нягтлан бодогчийн заавар, данс хөтлөлтийн ерөнхий зарчмыг дагаж санхүүгийн гүйлгээний анхан шатны баримт материалыг хөтлөх, Төлбөр, тооцоо, санхүүгийн бусад гүйлгээтэй холбоотой анхан шатны баримтуудын бүрдлийг хангах, Тэдний ажлын явцад гарч болзошгүй бэрхшээлтэй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхийн тулд данс хөтлөлтийн зарчим, хэрэглэх арга барилын талаарх мэдлэгийг ашиглах, Нягтлан бодох бүртгэл хөтлөлттэй холбоотой тооцооллыг хийхэд зориулагдсан компьютерийн стандарт программ хангамжийг ашиглах гэх мэт.

ОЮУТНЫ ХАНДЛАГА

Нягт нямбай, хариуцлагатай, үнэнч шударга, Хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой, хичээл зүтгэлттэй, асуудлыг шинжлэх, тодорхойлох, шийдвэрлэх, бусдыг хүлээн зөвшөөрөх, зорилгод хүрэх, манлайлах, харилцааны үндсэн зарчмыг ашиглан илтгэл санаагаа зөв илэрхийлэх зөв дадал хандлагыг өөртөө бий болгоно.

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Мэргэжлийн гадаад хэл

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал

  • Эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах

  • Амьдрах ухааны ур чадвар эзэмших

  • Хувь хүний санхүү

  • Бизнес

  • Аж ахуй эрхлэх

  • Гамшгаас хамгаалах


МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Хэрэглээний програм ашиглах

  • Анхан шатны баримт үйлдэх, бүрдүүлэх, хөтлөх

  • Бүртгэл мэдээллийн систем ашиглах

  • Няравын данс бүртгэл хөтлөх, тайлан гаргах

  • Зардал тооцоолох

  • Тайлан гаргах

  • Санхүүгийн програмаар тайлан гаргах

  • Анхан шатны баримтуудыг архивлах

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Байгууллагын үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн орлого, зарлагын анхан шатны бүрдүүлэлтийг хийх, орлого, зарлагын гүйлгээ хийх, банкны хуулгыг авч үлдэгдлийг шалган цэгцэлж компьютерт оруулах, санхүүгийн тайлан, судалгаа гаргах, баримт үдэж, цэгцэлж, янзлах, Байгууллагад ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө болон машин эд хогшил бусад хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тооллого хийж, үр дүнг тооцох, захиргааны зардал, туслах үйл ажиллагааны тооцоог бодож олгох, хянах гэх мэт багтана.


АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Тооцооны нягтлан бодогч

  • Төлбөр тооцоо цалин хөлсний нярав

  • Үндсэн хөрөнгийн нярав

  • Бараа материалын нярав

  • Хангамжийн материалын нярав

  • Сэлбэг хэрэгслийн нярав

  • Кассын нярав