Түүхэн замнал

МУИС анх байгуулагдах үеийн анхны 7 тэнхимийн дотор химийн хоёр бие даасан тэнхим байсны нэг нь Органик химийн тэнхим байв. Органик химийн тэнхимийн сургалт, судалгааны үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Зөвлөлтийн эрдэмтэн С.И.Хромов, Н.А.Шманенко академич, профессор Ж.Жамсран, Б.Дашжамц,  академич, профессор Ж.Жамсран МУ-ын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Д.Бадгаа,  Монгол улсын төрийн соёрхолт Ж.Цэрэндэндэв, профессор, доктор Р.Балдорж, Ц.Намсрай, Д.Пүрэв, профессор, доктор Д.Чүлтэм, ШУ-ны доктор Б.Ширчин, ШУ-ны доктор Д.Жамбал, доктор С.Мажигсүрэн нар гол үүрэг гүйцэтгэж байв.  Өнгөрсөн 75 жилийн хугацаанд тус тэнхимтэй 30 гаруй эрдэмтэн багш, ажилтан нар ажил, амьдралаа холбожээ.

Тус тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг И.Хромов (1942-1944); Н.А.Шманенко (1944-1947); Ж.Жамсран (1947-1950); Б.Дашжамц (1950-1955); Ж.Жамсран (1955-1960);  Д.Бадгаа (1960-1961); Р.Балдорж (1961-1964); Б.Дашжамц (1964-1968); Д.Чүлтэм (1968-1983); Д.Жамбал (1983-1998); Н.Цэвэгсүрэн (1998-2008), Д.Монхообор (2008-2012), Д.Рэнцэнмядаг (2013-2017) нар удирдаж байсан.

Органик химийн тэнхимд 1998 оноос нефтийн хими, 1999 оноос хүнсний хими, 2005 оноос байгалийн нэгдлийн хими, 2010 оноос нүүрсний химийн мэргэжлийн ангийг шинээр тус тус нээж бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг мэргэшүүлэн явуулж байна.


Одоогийн бүрэлдэхүүн

2014 оны МУИС-ийн бүтцийн өрчлөлттэй холбоотойгоор Органик химийн тэнхим нь Органик химийн хамтлаг болж зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хамтлаг одоогоор 9 багш, 2 лаборант гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагийн 1 нь шинжлэх ухааны доктор (Sс.D), 8 нь доктор (Рh.D), 2 нь магистр зэрэгтэй  юм. Хамтлагийн багш нар 100% эрдмийн зэрэгтэй, 40% нь профессор, дэд профессор цолтой байна.


Д. Монхообор - ШУ-ны доктор, Зөвлөх профессор

Б. Энхсаруул - Доктор, профессор

Ш. Наранмандах - Доктор, профессор

Д. Рэнцэнмядаг - Доктор, дэд профессор

Б. Мөнхжаргал - Доктор, дэд профессор

Ж. Ирэхбаяр - Доктор, ахлах багш

Г. Оюунбилэг - Доктор, ахлах багш

Г. Энхжаргал - Магистр, хичээлийн туслах

Д.Номин-Эрдэнэ - Магистр, хичээлийн туслах