Аян, хүмүүнлэгийн үйлс

1 € Аян

Судалгаагаар ХБНГУ-д нийт 6000 гаруй Монгол Иргэд ажиллаж, сурч, хөдөлмөрлөдөг ба тэдгээрийн 3000 нь эмэгтэйчvvд байдаг бөгөөд анх 1€ аянг манай холбооны зөвлөх Нацагдоржийн Солонго Трэмл Эмэгтэйчvvдийн Чуулганд оролцсоныхоо дараагаар хилийн чанадад буй монгол эмэгтэйчүүд, хvvхэд, залуучуудын боловсролд зориулах улсын төсөв хүлээлгүйгээр хөрөнгө босгож нэгдэхээр зорин санаачилсан байдаг нь өдгөө Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл Монгол залуусынхаа төлөө энэхүү аянг ийнхүү эхлүүлж байна.


Хилийн чанад дахь Монгол иргэдийн монгол хэл, уламжлалт заншил, бидний язгуур vндэс бага багаар холдсоор байна.


Залуучууд бид төр засагт гомдоллож тэднээс тусламж эрэхийг хvссэнгvй.


Бид энэхvv боловсролын хуримтлалаар МОНГОЛ Хvний хөгжиж боловсрох бvхий л боломж бололцоо бvхэнд шударга ил тод зориулах ба Монгол залуучуудын олон улсын төвшинд оюун ухаанаар өрсөлдөх чадвартай болох зорилтот бүх ажлыг дэмжиж ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


Дэлхийгээр тархан суугаа МОНГОЛ хүн Монголын ирээдvй хойчыг гэгээлгээр хардаг иргэн бүр бидэнтэй нэгдээрэй.


1€=3000 тегрег


Магадгүй заримынх нь хувьд их мөнгө заримынх нь хувьд бага мөнгө.

Гэхдээ мянга мянган сайхан сэтгэлийн дусал бүр Монгол залуучуудын сайн сайханд зориулагдаж бид эх орныхоо хамгийн чухал БОЛОВСРОЛ-д хамтдаа хөрөнгө оруулалт хийнэ.


Бидэнтэй нэгдээрэй 🙏. 

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжин хандив өгөх дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор харна уу:

1 € Аян  

Биднийг дэмжиж Боловсрол хvмvvнлэгийн санд өгсөн та бүхэнд баярлалаа