ТАТАЖ АВНА УУ.
Улс орон даяар Биеийн тамир спортын бүх нийтийн хөдөлгөөн идэвхтэй өрнөж спортын олон нийтийн байгууллага байгуулагдаж эхэлсэн 1950-иад оны дунд үеэс 1960 оны эхэнд манай орны аймаг, хотын хөнгөн атлетикийн тамирчин, дасгалжуулагч шүүгч нар нийслэл хотноо цугларан хуралдаж 1960 оны 7-р сарын 19-нд Монголын Хөнгөн Атлетик Слнирхогчдын холбоо /МХАСХ/ байгуулагдсан байна. Тус холбооны хурлаас Д.Дэмчиг (Монголын үйлдвэрлэл хоршооллын Төв Зөвлөлийн дарга)-ийг ерөнхийлөгчөөр, Ч.Найдан (улсын шигшээ багийн дасгалжуулагч)-г нарийн бичгийн даргаар сонгожээ. Хуралдаанаар хөнгөн атлетик сонирхогчдын эрх барих дээд байгууллагыг 4 жил тутам хуралдах МХАСХ-ны чуулган байхаар тогтож, холбооны дүрмийг баталсан байна.
Рэнцэндорж,Х. (2005). Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо 45 жил. Улаанбаатар: Батхийморь ХХК