Монголын шувуу ажиглагчдын клуб гэж юу вэ?
Монголын шувуу ажиглагчдын клуб нь Монголынхоо ард иргэд, залуучууд, хvvхэд багачуудад шувуудыг таниулах, байгаль дахь ач холбогдлыг нь ойлгуулах замаар байгаль хамгаалах ажилд хувь нэмрээ оруулах, Монгол оронд шувуу ажиглагч, сонирхогчдын тоог өсгөх зорилгоор Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн дэргэд 2008 оны хавар байгуулагдсан.
Клубээс иргэд, хүүхэд залууст зориулан төрөл бүрийн семинар, өдөрлөг, уулзалт, шувууны фото зургийн уралдаан, шувуу ажиглах аялал зохион байгуулдаг. Мөн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг хамтран ажиллагч байгууллагуудтай тогтмол зохион байгуулж ирлээ.
МШАК нь гишүүнчлэлтэй (нээлттэй, үнэ төлбөргүй) бөгөөд клубийн Facebook group, Blogger site-аар дамжуулан гишүүдтэйгээ өдөр тутам холбогддог. Одоогоор 15000 гаруй гишүүнтэй болсон бөгөөд байгаль хамгаалал болон Монгол орны шувуудын талаарх мэдлэг мэдээллийг ард түмэнд тогтмол хүргэж байна.
МШАК-ийн IX уулзалт
Уулзалтын үеэр мэргэжлийн шувуу судлаачид, туршлагатай шувуу ажиглагчид, нэртэй байгаль, шувууны гэрэл зурагчид клубийн нийт гишүүдэд зориулан сонирхолтой яриа, хэлэлцүүлэг хийнэ. Мөн уулзалтын үеэр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол орны шувуудын гэрэл зургийн уралдааны дүнг зарлан, түрүүлсэн оролцогчдыг зарлан шагнал гардуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хөтөлбөр цэснээс харна уу.
Энэ удаагийн уулзалт "Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн"-д зохион байгуулагдаж буй бөгөөд оролцогчид маань дуран, камер болон өдрийн хоол, ус ундаагаа авч ирээрэй.
Энэхүү уралдаан нь ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхлыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор зарлагддаг билээ.
Энэ жилийн уралдаан 2024 оны 4 дүгээр сарын 07-нийг дуустал явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид гэрэл зураг, материалаа хугацаанаас өмнө mongolianbirdwatching@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Уралдааныг дүнг 4 дүгээр сарын 13-нд зохион байгуулагдах МШАК-ийн 9-р уулзалтын үеэр олон нийтэд зарлаж шагнал гардуулах болно.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах товчийг дарж танилцана уу.
Номинациуд:
Шилдэг зураг
1-р байр
2-р байр
3-р байр
Ховор агшин
Ховор шувуу
Шилдэг видео
Уулзах хаяг: Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн