МОНГОЛ ОРНЫ ЖИГҮҮРТЭН - 2024  гэрэл зургийн уралдаан

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран  уламжлалт “Монгол орны жигүүртэн” гэрэл зургийн уралдаанаа зарлаж байна. Энэхүү уралдаан нь олон нийтийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, шувуу ажиглагч сонирхогчдыг дэмжих зорилготой. 

Уралдааны заавар

“Монгол орны жигүүртэн” гэрэл зургийн уралдаанд оролцох сонирхолтой иргэдийн сүүлийн нэг жилийн хугацаанд буулгасан шувууны гэрэл зургийн бүтээлийг 2024 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийг дуустал mongolianbirdwatching@gmail.com хаягаар хүлээн авна. Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шувууны гэрэл зургийн нийтлэг чанарын болон шувуу хамгаалах ёс зүйн шаардлагад нийцүүлэн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Уралдааныг дүнг 2024 оны 4 дүгээр сарын 13-нд зохион байгуулагдах МШАК-ын IX уулзалтын үеэр олон нийтэд зарлаж, шагнал хүртээж урамшуулна. 

Зурагчин өөрийн овог нэр, холбоо барих э-мэйл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчийн эрх тухайн зурагчинд хадгалагдах болно

Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд өргөн таниулах үүднээс Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн албан ёсны facebook дээр байрлуулах болно https://www.facebook.com/WSCCM.

Уралдаанд шалгарсан оролцогсодтой э-мэйлээр холбоо барих бөгөөд ЗАСХТ, МШАК-ын facebook болон вэбсайт дээр зарлах болно. Мөн шалгарсан бүтээлийг нийтийн хүртээл болгох үүднээс дээрх вэбсайт дээр байрлуулж, сурталчилна. 

Гэрэл зурагт тавигдах шаардлага

Бүтээлийн техникийн шаардлага:

Бүтээлийн ёс зүйн шаардлага:

Уралдааны шагнал

1-р байр

Өргөмжлөл, дурсгалын зүйлс, 500 000 төгрөг


2-р байр

Өргөмжлөл, дурсгалын зүйлс,  400 000 төгрөг


3-р байр

Өргөмжлөл, дурсгалын зүйлс,  300 000 төгрөг


Ховор шувуу

Өргөмжлөл,  дурсгалын зүйлс, 300 000 төгрөг


Ховор агшин

Өргөмжлөл, дурсгалын зүйлс, 300 000 төгрөг


Шилдэг видео 

Өргөмжлөл, дурсгалын зүйлс, 300 000 төгрөг



Дэмжигч болон ивээн тэтгэгч байгууллагууд

Энэ жилийн уралдааны бай шагналыг дараах байгууллагууд спонсорлон оролцож байна. Та бүхэнд МШАК-ын нийт гишүүдийн өмнөөс талархлаа илэрхийлье.