ИРОДОРИ

Хэрэглээний япон хэл

"ИРОДОРИ ХЭРЭГЛЭЭНИЙ ЯПОН ХЭЛ” СУРАХ БИЧИГ МОНГОЛ ХЭЛЭЭР

Япон сангаас эрхлэн гаргасан “Иродори хэрэглээний япон хэл” сурах бичгийг суурь шатнаас эхлэн монгол хэлээр үзэх боломжтой боллоо. Үгийн сан, дүрэм, японд амьдрах талаарх зөвлөмж зэргийг эх хэлээрээ уншиж судлах нь Япон улсад ажиллаж амьдрахыг зорьж буй хүн бүхэнд зорилгодоо хүрэхэд дэм болно хэмээн найдаж байна.

Тус сурах бичгийг ашгийн зорилгоор худалдан борлуулахыг хориглоно. 

СУРАХ БИЧГИЙН ОНЦЛОГ 

"ИРОДОРИ ХЭРЭГЛЭЭНИЙ ЯПОН ХЭЛ" СУРАХ БИЧИГ 

"Иродори хэрэглээний япон хэл" нь япон улсад амьдрах хүмүүст зориулсан япон хэлний сурах бичиг юм. Японд ажиллах, юм худалдан авах, зугаалах, хооллох, хүмүүстэй харилцах гэх мэт японы амьдралын янз бүрийн нөхцөл байдалд хэрэглэгдэх япон хэлийг сурах боломжтой.

Тус сурах бичиг нь "Суурь шат", "Анхан шат-1", "Анхан шат-2" гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. "Суурь шат" нь "Япон сангийн япон хэлний боловсролын стандарт"-ын A1 түвшин бөгөөд "Анхан шат 1" ба "Анхан шат 2" нь А2 түвшин юм. A1 түвшинд мэндэлж, цээжилсэн үг хэллэгээ ашиглан энгийн хялбар яриагаар харилцаж чаддаг болох бол А2 түвшинд бодит амьдрал дээрх өөрт ойр сэдвийн хүрээнд богино хэмжээний энгийн өдөр тутмын харилцан яриаг ойлгож ярих чадвартай болно.

*Зураг дээр даран сурах бичиг болон түүнтэй холбоотой материалуудыг татан авах боломжтой.

СУУРЬ ШАТ А1

АНХАН ШАТ-1 А2

АНХАН ШАТ-2 А2

Японд амьдрах талаарх зөвлөмжүүд TIPS

Тус сурах бичгийг Монгол-Японы хүний хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасгаас орчуулан хүргэж буй бөгөөд монгол хэлний орчуулгатай холбоотой алдаа, засвар байвал altanbulag@japan-center.edu.mn рүү мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.