ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Ерөнхий зүйл
E24 нь “Цахим Эхлэл” ХХК-ны албан ёсны захиалга хүргэлтийн үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлд андройд болон IOS үйлдлийн систем дээрх аппликейшнаар /цаашид захиалга, хүргэлтийн систем гэх/ цахимаар үйлчлүүлэх, хамтран ажиллагч байгууллагаас худалдан авалт хийж, хүргүүлэхтэй холбоотой үүсэх талууд хоорондын харилцааг зохицуулна.
1.1. Энэхүү нөхцөл нь "Эрдэнэт24" (цаашид "E24" гэх) хүргэлтийн үйлчилгээний аппликейшнийг ашиглах бүх хэрэглэгчдэд хамаарна.
1.2. Хэрэглэгч E24 аппликейшнийг ашигласнаар энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
1.3. E24 нь хэрэглэгчдэд хоол, хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг санал болгодог.
2. Хэрэглэгчийн эрх, үүрэг
2.1. Хэрэглэгч E24 аппликейшнийг ашиглан захиалга хийх, төлбөр төлөх, бараа бүтээгдэхүүн хүргүүлэх эрхтэй.
2.2. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв бүртгэх үүрэгтэй. Буруу мэдээлэл өгснөөс үүдэн гарах аливаа хариуцлагыг хэрэглэгч өөрөө хариуцна.
2.3. Хэрэглэгч захиалгын төлбөрийг аппликейшн дээрх зааврын дагуу хийж, хүргэлтийн хаягаа тодорхой оруулах үүрэгтэй.
2.4. Хэрэглэгч хүргэлтийн ажилтантай соёлтой харилцах, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа шалгах үүрэгтэй.
2.5 Хэрэглэгч хүргэлт хийгдэх хугацаанд захиалга өгсөн утасны дугаарыг асаалттай байлгах, хаяг дээрээ байх үүрэгтэй.
3. E24-ийн эрх, үүрэг
3.1. E24 нь хэрэглэгчийн захиалгыг хүлээн авч, түгээх үйлчилгээ үзүүлнэ.
3.2. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлалтай хадгалах бөгөөд зөвшөөрөлгүй бусдад дамжуулахгүй.
3.3. Захиалга гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх эрхтэй.
3.4. Захиалгатай холбоотой асуудал гарсан тохиолдолд хэрэглэгчтэй холбогдох, шийдвэрлэх арга хэмжээ авна.
4. Нууцалын бодлого
4.1 Е24 захиалга хүргэлтийн систем нь хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхийн тулд утасны дугаар болон хүргэлтийн хаягын мэдээллийг цуглуулж ашигладаг.
4.2 E24 апп нь хүний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгохгүй бөгөөд цуглуулах, ашиглах, боловсруулах явцад санаатай болон санамсаргүйгээр алдах, устгах, өөрчлөх хуулбарлах, бусад хууль бус ажиллагаанаас хамгаалах, мэдээлэл алдагдсан тохиолдолд мэдээллийн эзэнд хуульд заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй.
4.3 Хэрэглэгч өөрийн хүсэлтээр бүртгэлээ устгах боломжтой бөгөөд ингэснээр тухайн хэрэглэгчтэй холбоотой бүх мэдээллүүд (утасны дугаар, хүргэлтийн хаяг, хүргэлтийн түүхүүд) өгөгдлийн сан дээрээс нэгэн зэрэг устах юм.
4.4 Хэрэглэгч апп-г татан авч, бүртгэл үүсгэн, мэдээллээ илгээснээр мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцно.
5. Төлбөр, буцаалт
4.1. Хэрэглэгч захиалгын төлбөрийг бүх банкны интернет банк болон Qpay-ээр төлнө.
4.2. Захиалга баталгаажсаны дараа хэрэглэгч захиалгаа цуцлах боломжгүй тул захиалгаа баталгаажуулахаас өмнө сайтар хянана уу.
4.3. Буруу эсвэл гэмтэлтэй бараа хүлээн авсан тохиолдолд хэрэглэгч 2 цагийн дотор E24-ийн хэрэглэгчийн үйлчилгээнд хандах эрхтэй.
6. Хүргэлтийн нөхцөл
5.1. Хүргэлт зөвхөн Эрдэнэт хотын тодорхой хаяг дотор хийгдэнэ.
5.2. Хүргэлтийн хугацаа ерөнхийдөө 30-90 минут боловч нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
5.3. Хэрэв хэрэглэгчийн оруулсан хаяг буруу, дутуу байгаагаас хүргэлт саатсан тохиолдолд E24 хариуцлага хүлээхгүй.
7. Хариуцлагын хязгаарлалт
6.1. E24 нь гуравдагч талын ресторан, дэлгүүрүүдийн бүтээгдэхүүний чанарт шууд хариуцлага хүлээхгүй.
6.2. E24 нь хэрэглэгчийн буруу мэдээллээс үүдэн гарсан алдагдал, хүндрэлд хариуцлага хүлээхгүй.
8. Санал гомдол, маргаан
7.1. Хэрэглэгч үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо E24 аппликейшн болон Facebook хуудсаар дамжуулан илгээх боломжтой.
7.2. Санал гомдлыг E24 багийн зүгээс 24-48 цагийн дотор хянан үзэж, хариу өгнө.
7.3. Маргаантай асуудлыг эхлээд харилцан тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэхийг зорих бөгөөд шаардлагатай тохиолдолд хууль эрхзүйн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
9. Өөрчлөлт хийх эрх
8.1. E24 нь энэхүү үйлчилгээний нөхцлийг хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлэн шинэчлэх эрхтэй.
Нийтлэгдсэн огноо: 2025 оны 03 сарын 15