Электроник, цахилгааны анхан шатны ойлголт

Удиртгал

Электроник, цахилгааны анхан шатны ойлголт өгөх зорилгоор хийв.

Бүх төхөөрөмж ЭЛЕКТРОН удирдлагатай болжээ. Хамгийн энгийн жишээ гэхэд дэлгүүрээс юм худалдаж авахад электрон жинлүүр ашигладаг. Дэлгүүрийн электрон жингээс эхлээд үйлдвэрийн бүх процессыг электрон төхөөрөмжөөр удирдаж байна. Тиймээс электроник, цахилгааны суурь ойлголт хүн бүрд хэрэгтэй.

Анхан шатны ойлголтыг аль болох амьдралд ойрхон, гэрийн нөхцөл туршиж үзэж болохоор зүйлс ашиглаж энгийнээр тайлбарлах гэж оролдов.

Дараах хоёр хэсэгтэй. Үүнд:

1. Цахилгааны суурь ойлголт хэсэг нь цахилгаан цэнэг, гүйдэл, хүчдэл, чадал, энерги, Омын хууль, зэрэгцээ цуваа холболт, конденсатор гэх мэт тайлбарласан. Энд дарж үзнэ үү.

2. Тоон электроникийн үндэс хэсэг нь NOT, AND, OR гэсэн үндсэн гурван элементээс эхлээд анхан шатны ойлголт өгөх зорилгоор хийсэн. Энд дарж үзнэ үү.