Үйлчилгээний хураангуй
Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүргийн хүрээнд захиалгын дагуу доорх үйлчилгээг үзүүлнэ.
Сантехникийн засвар болон цахилгааны засварын дуудлагын үйлчилгээ
Урсгал засварын үйлчилгээ
Бүх төрлийн будаг, шавар, плита, мужааны үйлчилгээ
Гадаад харилцааны яам, түүний харьяа газар, барилга байгууламж болон үйлчилгээ үзүүлэх гэрээт олон улсын байгууллагуудын үйлчилгээний танхимуудын өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, ариун цэвэр, эмх цэгц, дэг журмыг сахин ажиллах үүрэгтэй.
Мэргэшсэн нийтлэг үйлчилгээний ажилтнуудын оффис, үйлчилгээний танхим,гадна талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ
Улирлын чанартай цэвэрлэгээ үйлчилгээ: Дээврийн цасны цэвэрлэгээ
Хивс, хивсэнцэрийн цэвэрлэгээ болон барилгын дараах их цэвэрлэгээ
ДБҮЭГ-ын автобааз 1946 онд 11 жолоочтой, 8 автомашинтайгаар Гадаад Явдлын яамны авто гарааш нэртэй үүсгэн байгуулагдсан. Өпгөө авто бааз нь 70 жилийн түүхэн хугацаанд Тавдугаар зэрэглэлийн авто аж ахуй болон өргөжин 40 гаруй албан хаагчтай, 50-иад автомашинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн чиг үүргийн дагуу Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Төрийн бүх түвшний айлчлал, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон Улсын байгууллагад захиалгын дагуу найдвартай, соёлч боловсон, шуурхай үйчилгээг хүргэдэг. Мөн хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад томилогдон ажиллах жолоочийг мэргэшүүлэн ажиллаж байна.
Та бүхэнд дараах автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
Зочин, төлөөлөгч угтах, үдэх үйлчилгээ
Хөдөө орон нутгийн аялалын машин түрээс
Хот доторх аялалын машин түрээс
Хурим найрын арга хэмжээнд тансаг зэрэглэлийн машины түрээс
Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.
Монгол Улсын стандартад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх Төрийн дээд хэмжээний айлчлал, олон улсын байгууллагуудад Монгол үндэсний болон олон үндэстний зоогоор үйлчлэх үүрэгтэй зоог катерингийн үйлчилгээг үзүүлж байна.
Хувийн болон албан ёсны хүлээн авалтуудад зориулсан зоогийн үйлчилгээ
Зөөврийн катерингийн үйлчилгээ
ВИП бизнесийн багц үйлчилгээ
Хурал, уулзалт, семинар, цайны завсарлагад зориулсан хоолны багц меню болон босоо хүлээн авалтын үйлчилгээ