Үзэсгэлэнт байгаль

Монгол ардын домог

“Хандгай бор”-ын домгоос.
Орсгой Төгсийн “Хандгай бор” гэж нэг сайн морь байсан юм. Төгс Хөвсгөл аймгийн Жаргал сумын буй доод Цэцүүхийн “Пүнзтэд” нутаглаж байжээ. Тэр ганц морьтой ядмаг хүн байж. Бадарчин явж ирээд цааш явах туниагүй болсон учир Төгсийг: Миний энэ гүүг аваад оронд нь нэг морь өг. Энэ гүү унагалж магад. Миний хүнээс дуулснаар бол, Тэрх цагаан нуурын дэргэд гүүг идшилж байтал нь уснаас нэгэн бор зүсмийн амьтан гарч ирж ноцолдлоо гэдэг юм. Тэр үнэн бол энэ гүүнээс хөх аргамаг гэгчийн унага гарах юм гэж шалж байгаад морийг нь аваад явж гэнэ. Орсгой Төгс ч яахав, гүүгээ унаад л, ан гөрөө хийгээд л, хэдэн сар болтол гүү унаглах шинж байж. Мунхаг ухаантай Төгс энэ гүүнээс ву гардаг бол. Гай тарих амьтан гарч болзошгүй. Ямарч байсан амлахаас нь өмнө алчихъя гээд сахиад байдаг байж гэнэ. Тэрчлэн хэдэн шөнө гэртээ ирж цай уухаар суутал эхнэр нь цайныхаа дээж өргөхөөр гарснаа,
- Хүүе гараарай. Гүү тань унагалчихсан юм шиг байна гэж.
Төгс гүйн гартал нэгэн хөх саарал унага тэнцээд эхийгээ хөхөж байна гэнэ. Эзэн нь:
Эхийнхээ цагаан сүүг хөхөж байгаа амьтанг яаж алах вэ. Ямарч байсан ажиглаж харж адуулж маллаж байгаад юу болдгий нь харъя гэж шийджээ. Ингээд унагандаа юм мэдэгдсэнгүй. Даагандаа даанч их юм мэдэгдсэнгүй. Үрээнд нь сургаж номхон болгож. Хязааланд нь шархтай буга хөөхөд гүйцдэг болж, нутаг нугадаа хурдан гэж гайхагджээ. Тэгтэл нутгийн Бааван Унзад Орсгой Төгсөөс сайн морийг нь тугалтай арван үнээгээр авъя гэжээ. Төгс эс өгч гэнэ. Тэгэхээр Бааван Унзад Хандгай борыг хорлох санаа сэджээ. Улиастайн амбанаас: “Тариатын хүрээнээс өдөртөө довтолгож ир” гэсэн зарлиг буужээ.
Бааван унзад үүнийг сонсоод, За энэ мэдээг Орсгой Төгсийн Хандгай бор л хүргэж чадна. Би аваад давхия гэжээ. Энэ ч ёсоор болж. Бааван унзад улиастайн амбан очоод өвлийн хүйтэн шөнө хандгай борыг хоёр давхар хазаараар хазаарлаж, хоёр давхар чөдрөөр чөдөрлөөд тохом бие дээгүүр нь асгаж хөлдөөгөөд уячихаж.
Орсгой Төгс Бааван унзад морийг нь алах санаа төрлөө гэдгийг мэдээд, эхнэртээ: За миний Хандгай бор маргаашийн нарнаар нутагтаа ирж чадахгүй бол бүр өнгөрлөө гээд мод шатаан нөөлөг гаргаж суув гэнэ. Тэгтэл өглөө нь Хандгай бор гурван хөлдөө давхар чөдрийн тасархайтай, үс нь мөстчихсөн давхиж ирж гэнэ. Эзэн нь нөөлгөндөө үсний нь мөсийг хатааж морио тэнхрүүлж авч гэнэ. Энэ явдлаас хойш жил болж гэнэ. Орсгой Төгсийг ир гэж заллага ирүүлдэг юм байж. Эхнэр нь үүнийг мэдчихээд: Урьд морийг чинь Бааван унзад авах гэсэн. Одоо чамайг яах гэж ид, уу болох вэ, башир үг битгий оч гэжээ. Орсгой Төгс очно гэж зүтгэж байгаад явж дээ. Орсгой Төгс оруутаа шшуд Бааван унзадын элэгрүү өшиглөчихөж, хүмүү ч: Буянтны буянг бузарласан яасан саваагүй амьтан бэ. Барь наана цаана болж гэнэ. Бааван унзад ам хамрын цусыг арилган тогтоогоод: Байз хэрэггүй та минь: Төгс ингэх нэгэн учиртай юмдаг. Би тамхилъяа гэсэн юм гэнэ билээ. Энэ нь Бааван унзад: Төгсийн сайн морийг алах гэж байгаад бүтэлгүйг мэдчихсэн болохоор хэзээ нэгэн цагт эзэн нь намайг алуузй гэж болгоомжилсоноос хишиг дуудуулах нэрээ ухаан сийлж олны өмнө хэргээ цайруулсан юм байж гэж хуучцуул хэлэлцдэг.



Бээжингээс унаж гарсан Сул хээр нь одоогийн Дорноговь, Аравгар хз:-: нь Өвөрхангайд сульдаж үлджээ. Дарви хээр нь Хүйсийн говийн баруун, Шаргын говийн хойд нуруунд хүрч амьсгал хурааж.

Тэр намхан хөх нурууны дунд орших нэгэн өндөрлөгт овоо босгож Дарв*« хээрийнхээ толгойг тахиж нутгийн ах дүүсээс хөл залган Ховдын хязгаар-хүрчээ.  Хожим Дорноговьд эцэж үлдсэн  сул хээрийн  нэрээр  Сулинхзэр Өвөрхангайд үлдсэн аравгар хээрийн нэрээр Арвайхээр, Дарви хээрийн цуцаж үхсэн тэр нуруугДарвийн нуруу хэмээн цэрлэсэн гэдэг.

Гурван хүлгийн дурсгалд зориулж босгосон овоог нутгийн хүмүүс Гүнгийн овоо хэмээн (одоо Гүнгээгийн овоо гэдэг) нэрлэсэн нь хан хүү Түн* цолтой байснаас үүдэлтэй аж.

 

<< Дарви хээрийн домог >>

Манай нутагт олон зуун жилийн тэртээ төрөлх нутгаа харийн дайсан Манжуудаас хамгаалалах шударга түмний тэмцэл өрнөж байсан үед гэнэ. Өөлдийн Шар баатар гэгч халх нутгаа халдаж ирсэн дайснаас хамгаалахаар монгол орныхоо баруун хойноос зүүн өмнийг хүртэл тулалдаж эх нутгаасаа эзэрхэг дайсныг хөөн тулалдсан юм гэнэ. Тэр баатар атаатныг дарахад ялалттай ирдэг, авд унахад ганзагатай явдаг, жолоо юугий нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юугий нь татахад цулгуйхан хатирдаг давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанжээ.

Гэтэл манжийн хааны Хар баатар гэгч харагдаж үзэгдсэн бүхнээ хурмын төдийд хиаруулж устгадаг далдын ид шидтэй, тун ч олон цэрэгтэйгээ довтлон ирэхэд нь Дарви хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн унасан Өөлдийн шар баатар одтой шөнө ч тулалдана, нартай өдөрч дайтна хэмээн домогт Хүйсийн говийн захад дайчин нөхдийнхөө хамт амдан тосож байлджээ. Тэрсэлдэгч хоёр баатар эр чадал, эрхий мэргэнээ сорилцон, эрэгчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн, хонхор газар овойж, тэнгэр огторгуй нэг харанхуйлж нэг онгойж, ус нэг үерлэн нэг татарч, үй олон түмэн үймэн шуугиж байсан гэнэ. Өөлдийн Шар баатар дарвидаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй мэргэн нумаа мэхийлгэн татаж, мэнчийдэггүй эрхий хуруугаа мэнчийтэл хантайрч манжийн Хар баатрын өр зүрхэнд нь онилон харваж, ор сураггүй болтол нь намнахад нар нэг мандаж, навч цэцэг нэг дэлгэрч, сар нэг гарч, сайхан бүхэн цогцолж гэнээ.

Ингээд Өөлдийн Шар баатар үлдсэн дайсныг дарахаар урд зүгийг чиглэх болсонд унасан морь нь сульдсан учир (ахин нэгийг юүлэхдээ арвай хээрийг барьж эх нутгаа чөлөөлөхөд эрхэм түүхийг бүтээж явсан хань болсон хайрт хүлэгтээ зориулан овоо босгож үлдээгээд тэр газраа Дэл цахир гэж нэрлэсэн гэнэ. Учир нь Дарви хээр нь цахир дэлтэй морь байжээ. Уул овоог босгоход баатрын тушаалаар цэрэг бүр нэг чулуу тавьж босгосон гэх тул тэр баатрын хичнээн цэрэгтэй явсныг мэдье гэвэл Дарвийн нурууны "Алаг нянгар" гэдэг уулан дээрх овооны чулууг тоолбол мэдэх юм гэлцдэг. Сульдаж хоцорсон Дарви хээр тэнхэрч хожим нь овоо тахилгын наадамд олон удаа түрүүлж ихэд алдаршжээ. Уг морины нэрээр түүний идээшиж тэнхэрсэн их нурууг Дарвийн нуруу гэж нэрлэх болсон байна.

Өөлдийн тэр баатар монгол нутгаа гурван сайхан хээр мориор туулахдаа морьдынхоо сульдаж хоцорсон газар нутгийг нэрээр нь нэрлэн үлдээдэг байснаас Дарви хээр, Арвайхээр, Сулин хээр гэдэг гурван морины хоцорсон газар одоо ч түүгээрээ нэрлэгдсээр байдаг гэсэн нутгийн ардын домог бий.