Илтгэл (10 оноо): 3 оюутан нэг баг болж сонгон авсан арилжааны банкны зээлийн бүтээгдэхүүн, зээлийн шинжилгээ хийх процесс, зээлийн бодлого болон журмын талаар илтгэл бэлтгэж танилцуулна.
Бие даалт (15 оноо): 3 оюутан нэг баг болж доорх сэдвүүдээс сонгон судалгаа хийж, тайлан бичиж хамгаална.
Хиймэл оюун ухааныг зээлийн шинжилгээнд ашиглах нь
Иргэдийн зээлийн скорингийн аргуудын харьцуулсан судалгаа
Байгууллагын зээлийн рейтингийн аргуудын харьцуулсан судалгаа
Зээлийн эрсдэлийг удирдах аргуудыг ашиглах нь
Уламжлалт зээл болон финтек зээлийн харьцуулсан судалгаа
P2P зээл олголтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
Монгол улсын эдийн засгийн салбаруудын чанаргүй зээлд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ
Зээлийн багцын эрсдэлийг үнэлэх аргуудын харьцуулсан судалгаа
Зээлийн хүүний бууралтанд нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэх нь
Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний зээл, эдийн засагт үзүүлэх нөлөө