Холбооны түүх

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДЫН ХОЛБОО нь МУИС, ШУА дундын геофизикийн судалгааны төвийн захирал Д.Халтар, Техникийн их сургуулийн геофизикийн багш, дэд эрдэмтэн П.Дугараа, багш Ч.Бямба, ГГЭНэгдлийн геофизикийн ахлах инженер Д.Болд, геофизикийн ахлах геофизикч Д.Лавдансүрэн ШУА-ын газар хөдлөл, соронзон судлалын хүрээлэнгийн захирал Ү.Сүхбаатар, Нийтийн хоол, цэвдэг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч Р.Оюунсүрэн, Усны бодлогын хүрээлэнгийн геофизикийн секторын эрхлэгч М.Лэгдэн нарын санаачилгаар 1993 оны 04 сарын 30-ны өдөр анхдугаар чуулганы хуралдаанаар үүсгэн байгуулагдсан.

Тус холбооны II чуулган нь 1997 оны 11 сарын 25-ны өдөр хуралдаж холбооны дүрмийг хэлэлцэж баталсан. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Төрийн өмчийн хорооны бүртгэл хяналт, нормативын газрын дарга Д.Одхүү, Эршижү ХХК-ийн захирал Ц.Ганхуяг, Геофизик сервис ХХК-ийн захирал Х.Энхбаатар, УБИС-ийн 1 проектор Н.Түгжсүрэн, геофизикч Т.Энхбаяр, Монмэп ХХК-ийг геоцизикч Ч.Ганбаатар, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн захирал М.Ганзориг, ахлах ажилтан П.Галсан, Одон орон, геофизик судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ү.Сүхбаатар нар сонгогдон гүйцэтгэх захирлаар Техникийн их сургуулийн профессор доктор /PhD/ П.Дугараа томилогдсон. Холбооны тэргүүнээр Д.Одхүү дэд тэргүүнээр Ц. Ганхуяг нар сонгогдсон.

Холбооны  III чуулган нь 1999 онд хуралдаж, холбооны дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй болно.

Геофизикийн судалгааны өнөөгийн байдал, эрэлт хэрэгцээ, тулгамдсан асуудал, салбарын мэргэжилтнүүдийн шаардлагаар 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр чуулсан IV чуулганаар холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Холбооны дүрмийн дагуу чуулганд оролцогчдын олонхийн саналаар одоогийн  бүрэлдэхүүн сонгогдсон. Үүнд: Холбооны тэргүүнээр Улсын их хурлын гишүүн Д.Одхүү, Үйлдвэрлэл хариуцсан дэд тэргүүнээр Геосан ХХК-ийн захирал Г.Ихбаяр, Сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд тэргүүнээр ШУТИС-ийг ГГТС-ийн профессор доктор П.Дугараа, Удирдах зөвлөлийн гишүүдэд Монкаротаж ХХК-ий Захирал Н.Зоригтбаатар, Усны газрын дарга Ц.Бадрах, Одон орон геофизикийн хүрээлэнгийн дарга Ү.Сүхбаатар, ЭБЭХЯ-ны мэргэжилтэн асан Н.Баатар, АМО дисковер ХХК-ний захирал С.Мөнхбаатар, зөвлөхөөр Монгеофизик ХХК-ны Дэндэвчулуун, МУИС-ийн Геофизикийн тэнхимийн эрхлэгч П.Баатарчулуун, Хяналтын зөвлөлд Жи энд Эс ХХК-ны захирал С.Гомборагчаа, МАК-ийн ерөнхий геофизикч  Х.Түмэнжаргал, ШУТИС-ийн ГГТС-ийн багш Х.Цээдулам нар тус тус сонгогдсон.