Эргэн дурсахуй

Цэвээндоржийн Батжаргал

1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984-1989 онд хуучнаар ЗХУ-ын Свердловск хотын Уулын дээд сургуулийг инженер-геофизик мэргэжилээр төгссөн.

1990 онд Эрэл геологи-геофизикийн цогцолбор экспедицид инженер, үргэжлүүлэн Гэгээ компанид геофизикчээр ажиллаж байсан. 1990 онд ЗХУ-ын Алма-Ата хотод мэргэжил дээшлүүлэн суралцаж ирээд 1990-1997 он хүртэл газрын тосны хайгуулын салбарт сейсмийн оператороор ажиллаж байсан. 1997-209 он хүртэл Хэт ХХК-д газрын тосны хайгуулын салбарт сейсмийн оператороор ажиллаж байгаад 2009 оны 5 сард зуурдаар таалал төгссөн.

Ц.Батжаргал нь монгол орны газрыйн тосны салбарын хайгуулын ажилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд одоо газрын тосны олборлолт хийж байгаа нийт талбайнууд нь түүний ажлын үр дүнгээр бий болсон юм. Ц.Батжаргал нь өөрийн мэргэшсэн дадлага туршлагыг залуу боловсон хүчинд зааж сургаж байлаа.

Ц.Батжаргал нь орчин үеийн шинэ багаж тоног төхөөрөмж, тэргүүний технологийг Монгол Улсын газрын тосны салбарт нэвтрүүлэхэд байнга тэргүүлэн оролцож ирсэн бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, түүний хуримтлуулсан ажлын арвин их баялаг туршлага, мэргэжилийн өндөр ур чадвар, мэдлэг боловсрол нь Монгол орны газрын тосны хайгуулын салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан ба хийж гүйцэтгэсэн ажил нь өндөр хөгжилтэй орнуудын мэргэжилийн байгууллагуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрснийг тэд өндрөөр үнэлж хүлээн зөвшөөрч ирсэн юм.

Ц.Батжарагал нь Монгол Улсын Газрын тосны салбарт олон жил үр бүтээлтэй, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэнийг үнэлж 2005 онд Монгол Улсын Газрын тосны салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2008 онд ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР-ээр шалгарч өргөмжлөлөөр шагнагдаж байсан.

Comments