Эдгээр сургалтууд хэнд зориулагдсан вэ?

МИКРОКОНТРОЛЛЕР болон МИКРОПРОЦЕССОР ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТАРДИУНО БИЧИЛ РОБОТ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ
 -Инженерчлэлийн талаар тодорхой хэмжээнд мэдлэгтэй электроникт сонирхолтой ажилтан, албан хаагч, оюутан гэх мэт бүхий л насныханд зориулсан. -Электроникийг анхнаас нь суралцан эхэлж буй сонирхогчид, оюутан, сурагчид болон залуучуудад зориулсан.
    
Сургалтад оролцогчдыг бүх шаардлагатай материал, сургалтын хавтангаар хангах ба сургалт дууссаны дараа буцаан авахгүй суралцагчдад өөрт нь үлдэх юм. Энэ удаагийн сургалтаа 3 долоо хоногийн турш явуулахаар шийдээд байна. Та бүхэн зуны налгар өдрийг шинэлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэн, сурч мэдэхэд илүү их цаг заваа гарган, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

  
Орчин үеийн электроникийн хэрэглээний гол түлхүүр хэрэгсэл бол програмчлагддаг микро чипүүд юм. Хэрвээ танай гэр дотор 20 гаруй микроконтроллер, 5 орчим микропроцессор байгаа гэвэл та итгэх үү? Орчин үеийн бүх цахилгаан хэрэгсэл зурагт, принтер, индүү, хөргөгч, утас зэрэг олон төхөөрөмж дотор микроконтроллер эсвэл микропроцессор байдаг. Бид юу болох талаар мэдээгүй атал өдөр тутам хэрэглэж байсан байна шүү дээ. Жилд ойролцоогоор 3 тэрбум микроконтроллер, процессор үйлдвэрлэгдэж байна. Электроник, цахилгаан, инженерийн салбарыг үүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Учир нь шинээр ямар нэг төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэхэд тэдгээрийг програмчлах, ашиглах шаардлага тулгардаг.
    Энэ сургалтад электроникийн чиглэлээр ямар нэг бодит зүйл хийх гэж байгаа боловч хэрхэн яаж хийх талаар мэдэхгүй байгаа ямар ч хүн оролцож өөрийн шийдлийг гаргах боломжтой.
 

Arduino бол open-source компьютерын програм хангамж, техник хангамжийг үйлдвэрлэдэг компани бөгөөд бодит хэрэглэгчдэд ойр тоон төхөөрөмжүүдийг гаргадаг. Arduino хавтангууд дээр ямар нэгэн төсөл хийхээсээ өмнө туршилтын байдлаар модулиудыг угсран ажиллуулахад зориулагдан зохион бүтээгдсэн. Олон төрлийн хавтангаас сонгож болох бөгөөд техник хангамжийн дизайн, хэрхэн угсрах талаар түүнтэй холбоотой мэдээллийг өөрийн веб хуудаснаас чөлөөтэй авах боломжтой байдаг. Төслүүд нь микроконтроллерийн дизайн дээр суурилан үйлдвэрлэдэг ба анхны хувилбаруудыг Италид гаргадаг. Энд хэд хэдэн төрлийн 8 битийн Atmel AVR микроконтроллерүүд, 32 битийн Atmel ARM процессоруудыг ашигладаг. Эдгээр системүүд тоон болон аналог оролт гаралтын портуудтай бөгөөд эдгээр портуудаар маш олон төрлийн өргөтгөл хавтан, модулиуд, өөр хэлхээнүүдтэй холбогдох боломжтой. Үүнд мөн USB-тэй холбогдон програмчлах, сериал портоор компьютертой холбогдох сериал холболтын интерфейсүүд багтсан байдаг. Микроконтроллерийг програмчлахдаа C, C++ хэл дээр Ardiuno-гоос гаргасан хөгжүүлэлтийн орчинд програм бичиж тэр орчноосоо машин кодыг шууд шардаг.

Анхны Arduino 2005 онд гарсан бөгөөд хямд өртөгтэй, хялбар програмчлагддаг төхөөрөмж хэлбэрээр электроникийн чиглэлээр суралцдаг оюутан залуус, электроник сонирхогч нарт зориулан гаргасан. Эхлэн суралцахад хамгийн энгийн жишээ бол энгийн роботууд, термостатууд, хөдөлгөөн мэдрэгчид юм. Adafruit үйлдвэрийн гаргасан судалгаагаар 2011 оны 6-н сар хүртэл 300,000 албан ёсны Arduino хавтан үйлдвэрлэгдсэн, 2013 оны сүүлээр 700,000 мянган албан ёсны үйлдвэрийн боард хэрэглэгчдийн гар дээр хүрсэн тооцоо байдаг.  Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны веб хуудас http://www.arduino.cc/ -аас авна уу.