УЛСЫН ФИЗИКИЙН
XXXVI ОЛИМПИАД
УЛСЫН ФИЗИКИЙН
XXXVI ОЛИМПИАД
Нийт оролцогчдодоо амжилт хүсье
2025.04.04 ны өдөр МУБИС-ийн физикийн тэнхимийн доцент Д.Гүрдорж агсны нэрэмжит физикчдийн багийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Д.Гүрдорж 1929 онд Хэнтий аймгийн Биндэр сумын Сэрүүн галтайд төрсөн. 1939 онд Дадал сумын дунд сургуульд орж суралцаад улмаар УБ хотын 1-р сургуульд шилжин суралцсан. 1949-1953 онд МУИС-ийн тоо-физикийн ангийг суралцаж төгссөн. 1953-1955 онд Гэгээрлийн яамны томилолтоор Ховд аймгийн ЕБДС-д багш, захирал, 1955-1957, 1957-1961онуудад УБ хотын 1, 2-р сургуулиудад физикийн багшаар ажиллаж байжээ.
1961-1991онд УБДС-д багш, тэнхэмийн эрхлэгчээр ажиллаж өөрийн амьдралын 30 жилийг Монгол улсад физикийн багш бэлтгэх үйлсэд зориулж, физикийн хичээлийн заах арга зүйг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан багшийн багш, анхдагчдын нэг байсан. Тэрээр волейболын спортын улсын шигшээ багийн гишүүн спортын мастер, шатар маш сайхан нүүдэг, маш нягт нямбай, хүнлэг зөөлөн үлгэр жишээ багш байлаа.