Цаг уурын радарын хэрэглээ

Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлага нь цаг уурын радарын шинжлэх ухаан, технологи болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уурын радарын технологи түүний хэрэглээний талаар мэдэх(ойлголтавах) зэрэг өргөн боломжийг олгоход чиглэдэг

Энэхүү уулзалт ярилцлагыг Австрийн нэрт эрдэмтэн Christian Andreas Doppler-ийн төрсөн өдрөөр МУИС-ХМТ-ийн Цаг уур, ус судлалын хөтөлбөрийн багаас 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Ээлжит уулзалт ярилцлага 2018 оны 11 дугаар сарын 29-нд болно. 

Уулзалт ярилцлагыг 2 үндсэн шаттайгаар зохион байгуулна.

1.      ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ТАВДУГААР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫН ОЮУТАН, СУДЛААЧДЫН ДУГУЙЛАН

Энд оюутан, судлаачид хавсралтанд заасан 8 удаагийн лекц, семинарт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Мөн өөрсдийн хийсэн судалгааны ажлыг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.

2.      ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Хурал аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.