Гадаад хэл

"Зочин-сурагч" аялал

posted Feb 21, 2016, 9:33 PM by enkhbat enkhtur

ХБНГУ-ын Заксэн мужийн Цвикау хот дахь “Europa-Studien–Projekt“ байгууллагын урилгаар Улаанбаатар хотын Лаборатори 1-р сургуулийн герман хэлний ангийн 19 сурагчид (5-р ангийн 17, 6-р ангийн 2) 2016 оны 1 сарын 2-ноос 1 сарын 30 хүртэл "Зочин-сурагч“ аялалыг амжилттай хийж ирлээ. Сурагчид германы 3 гимназид хуваагдан бусад герман сурагчдын адил бүх хичээлийг герман хэл дээр суралцаж өөрсдийн герман хэлний мэдлэгээ дээшлүүлснээс гадна герман сургуулийн өдөр тутмын амьдрал буюу хичээлийн хуваарь ямар байдаг, цагийг хэрхэн баримталдаг, ангийн болон мэргэжлийн багш нарын хичээл дээр хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг эсэх, хүүхдүүдийн идэвх хичээлд оролцох журам дүрэм, бие биетэйгээ болон шинэ ирсэн хүүхдүүдтэй хэрхэн харьцдаг байдал зэрэгтэй танилцаж өөрсдийн мэдлэг ба найз нарын хүрээгээ тэлж олон талын туршлага хуримтлуулж ирлээ. 


Үүнээс гадна дээр дурдсан байгууллагын сурагчийн дотуур байранд амьдрах хугацаандаа „Зочин-сурагч“ маань герман орны соёл ахуйтай танилцаж, өглөөний цайнаас эхлээд орой унтах хүртлээ бүрий л үйл ажиллагааг бие даан хийж өөрсдийн хичээлээс гадуур цагаа зөв зохицтой өнгөрүүлэх, хувь хүн болон хүмүүжих, аливаа зүйлд өөрсдөө шийдвэр гаргаж сурах, туунийгээ хэрэгжүүлэх, бусадтайгаа хамтрах, хэлэлцэх, санасандаа хүрэх мөн шаардлагатай тохиолдолд буулт хийх мэтийн амьдралын арга ухаанд тодорхой хэмжээгээр суралцаж хэрэгжүүлж байв.


"Зочин-сурагч“ суралцаж байсан сургуулийн мэргэжлийн багш нар болон урьсан байгууллагын нийт ажилчдад герман хэлэндээ болон ёс суртхууны өндөр соёлтой их хамтач хамт олон болохоо харуулж, тэднээс олон удаа урамшил магтаалыг хүлээн авч байлаа.

      
Чөлөөт цагаараа Дрэсдэн, Эрфурт, Ваймар, Морицбург, Фрайбэрг, Цвикау зэрэг хотоор аялан Герман орны соёл, түүх, уламжлал, хөгжил, онцлог зэргийг үзэн сонирхож герман хэлний мэдлэгээ баяжуулж бас баталгаажуулсан нь олон мартагдашгүй мөчүүд болсон билээ.

ХБНГУ-ын элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн”

posted Feb 21, 2016, 9:19 PM by enkhbat enkhtur

Монгол улс дахь “Герман хэлний дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиуд”-ын дунд 2015 оны 9-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд манай сургуулийн Герман хэлний 6-р ангийн сурагчид амжилттай оролцож, алтан медаль өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнагдлаа. Мөн сургуулийн хэмжээнд 6ш хөлбөмбөгийн бөмбөгөөр шагнагдлаа.


Тэмцээнд оролцсон багууд


Алтан медалийн төлөөх тоглолтыг Гёте сургуулийн эсрэг тоглож 8:1 ялалт байгуулав.


Сургуулийнхаа багийг дасгалжуулж, туслаж дэмжсэн 11-р ангийн сурагч Мөнхбаатартаа баярлалаа.



1-р сургуулийн баг шагналаа гардан авч байна

Германы тэмдэглэлт баярууд

posted Feb 21, 2016, 9:08 PM by enkhbat enkhtur

2015-2016 оны хичээлийн жилд Германы тэмдэглэлт баяруудыг 1-р сургууль амжилттай зохион байгууллаа. Үүнд:
  • Уншлагын үдэш
  • Дэнлүүний баяр

“Уншлагын үдэш”, Санта Клаусын өдрөөр, 5-р ангийн сурагчид











“Дэнлүүний баяр”-ын үеэр 

Герман хэлний сургалт

posted Feb 21, 2016, 7:56 PM by enkhbat enkhtur

                                                                               

Ерөнхий тойм

Герман хэлний сонгоны дипломын боловрол олгох сургалтыг 2013-2014 оны хичээлийн жилээс тус сургуулийн  III,IV- р ангиас зааж байна. Герман хэлний 2 багштайгаас гадна мэргэжлийн зөвлөх багш ноён Маттхиас Бюкерт хамтран ажилладаг бөгөөд тус улсаас оюутан ирж ажилладаг.
                                    

Зорилго
  • 9-р ангидаа Герман хэлний ДСД I шалгалтыг өгөх
  • 11-р ангидаа Герман хэлний ДСД II шалгалтыг өгөх
Дипломын шалгалтанд тэнцсэнээр сурагчид Герман улсын коллеж, их дээд сургуулиудад суралцах боломжтой болно.

Герман улсын ZFA буюу Гадаад дахь ЕБС-иудын Хэрэг Эрхлэх Төв Газар-аас үзүүлж буй дэмжлэг:
  • Хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Багш нар Герман улсад сургалтанд хамрагдах
  • Герман багш ажиллуулах
  • Герман оюутан дадлага хийх


                                   



Герман хэлний хичээлийн зорилго, хэрэгжилт

Герман хэлний хичээлийн
  • стандартыг хэрэгжүүлэх
  • нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулж үр ашгийг дээшлүүлэх
  • суралцагчдад багаар ажиллах болон бие даан суралцах арга барил эзэмшүүлэх
  • Герман хэлийг заахын зэрэгцээ орон судлалын чиглэлийн мэдлэг эзэмшүүлэх
  • Герман хэлтэй улс орнуудын соёлыг таниулах
Тус сургуульд Герман хэлний сонгоны 3, 4, 5, 6-р ангийн нийт 130 гаруй сурагчдад 7 хоногт 19 цаг Герман хэлний хичээл зааж байна. Үндсэн хичээлээс гадна нэмэлт хичээл, төсөлт хичээл, тэмдэглэлт баяруудыг зохион байгуулдаг.

                                             

Англи хэлний ЭЕШ-н /A,B,C,D/ онлайн тест бэлэн боллоо.

posted Feb 3, 2016, 5:14 PM by Altantsooj Tseveenjav


Сайн байна уу? 
2015 оны Англи хэлний ЭЕШ-н /A,B,C,D/ онлайн тест бэлэн боллоо. /Бид тун удахгүй eyesh.mn сайтад байршуулна./ 

 2015 оны онлайн тест нь "браузер, таблет, гар утас"-н дээр ажиллах боломжтой. 

 EYESH.mn нь Англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөх гэж байгаа ахлах ангийн сурагчдад болон тус шалгалтын талаар ерөнхий ойлголт авахыг хүссэн хэн бүхэнд зориулсан болно. EYESH.mn нь нь ямарваа нэгэн байдлаар зохиогчийн эрхэнд халдах, ашиг олох зорилгогүй бөгөөд аливаа санал, хүсэлтээ enkhbat.e@school1.edu.mn хаягаар явуулна уу. 

 Хүндэтгэсэн: 
 Э.Энхбат 

 Хүүхэд бүрийн төлөө...

Гадаад хэлний ЗАН хамт олон

posted Dec 16, 2015, 10:28 PM by Алтанцоож Ц

Манай ЗАН нийт 18 багштай. Үүнээс Англи хэлний-13, Орос хэлний-2, Герман хэлний-2, Франц хэлний-1, Тэргүүлэх зэрэгтэй-3, Заах аргач зэрэгтэй-8,Олон улсын TESOL зэрэгтэй-1 багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
  1. Батдорж Аззаяа-2005 онд Евро-Ази дээд сургуулийг Англи хэлний багшаар төгссөн, заах аргач зэрэгтэй, 10 дахь жилдээ багшилж байна.
  2. Бердимурат Асемгүл-1998 онд Оюу дээд сургуулийг Англи Орос хэлний багшаар төгссөн заах аргач зэрэгтэй, 17 дах жилдээ ажиллаж байгаа, 2013-2014 оны хичээлийн жилийн мэргэжлийн чанарын аварга, 2014-2015 оны индексийн аварга багш.
  3. Мөнхболд-Анхзаяа-2013 онд МУБИС-ийг Монгол Англи хэлний багшаар төгссөн, 3 дах жилдээ ажиллаж байгаа
  4. Мэндээ Амаржаргал-2015 онд ХУИС-ийг англи орос хэлний багшаар төгссөн, 1 дэх жилдээ ажиллаж байгаа.
  5. Доржнамжил Баярмаа-2012 онд МУБИС-ийг Герман хэлний багшаар төгссөн, 4 дөх жилдээ ажиллаж байгаа
  6. Гэндэндорж Нансалмаа-1988 онд ОХБДС-ийг орос англи хэлний багшаар төгссөн, тэргүүлэх зэрэгтэй, АБТА, 2015 оны индексийн аварга, Хэл шинжлэлийн магистр, 28 дах жилдээ ажиллаж байгаа
  7. Цолмон Онон-2011 онд МУИС-ГХС, 2015 онд МУБИС тус тус төгссөн, англи орос хэлний багш олон улсын TESOL зэрэгтэй, 2013,2014 оны ур чадварын уралдааны аварга багш, 6 дах жилдээ ажиллаж байгаа
  8. Цагаанбаатар Уянга-2009 онд ОТИС-ийг англи хэлний орчуулагч багшаар төгссөн, 7 дах жилдээ ажиллаж байна
  9. Нанзад Түвшинжаргал-1992 онд УБДС, 2010 онд МУБИС-ийг технологи, англи хэлний багшаар төгссөн, заах аргач зэрэгтэй, 14 дах жилдээ ажилаж байгаа.
  10. Пүрэв Оюунцэцэг-1988 онд ОБДС-ийг орос хэлний багшаар төгссөн, 3 дах жилдээ багшилж байгаа.
  11. Даваа Сарангэрэл-2007 онд ХОБИС орос хэлний багшаар төгссөн, 2 дох жилдээ багшилж байгаа
  12. Шагдарсүрэн Отгондулам-2011 онд МУБИС-ийг англи хэлний багшаар төгссөн, 3 дах жилдээ багшилж байгаа
  13. Ноов Туяацэцэг-2010 онд МУБИС-ийг герман хэлний багшаар төгссөн, 4 дэх жилдээ багшилж байгаа
  14. Нарангэрэл Өлзийжаргал-1989 онд ДБДС ыг орос хэлний багшаар төгссөн, 18 дах жилдээ ажиллаж байна
  15. Бааст Цэдэвмаа-1988 онд ОБДС-ийг төгссөн, тэргүүлэх зэрэгтэй, АБТА, 25 дах жилдээ ажиллаж байгаа
  16. Чунсрайхачин Энхтуяа-1991 онд ГХДС-ийг орос хэлний багшаар төгссөн, тэргүүлэх зэрэгтэй, АБТА, 2014-2015 онд индексийн аварга, 2015 оны мэргэжлийн  чанарын аварга
  17. Монхорын Энхтуяа-1999 онд ОДС-ийг франц хэлний багшаар төгссөн, заах аргач зэрэгтэй, 8 дах жилдээ ажиллаж байгаа
  18. Энхтөрийн Энхбат-2010 онд ОТИС-ийг англи хэлний багш орчуулагчаар төгссөн, 5 дах жилдээ ажиллаж байгаа,ЭЕШ-н тестийн программыг ЕБС-ийн сурагчдад нэвтрүүлсэн. 

1-6 of 6