Хэвлэлийн мэдээ

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх сургалт I дүгээр сургууль дээр боллоо

posted Feb 15, 2017, 9:47 PM by Altantsooj Tseveenjav

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өсвөр, залуу үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилготой ээлжит сургалт өчигдөр боллоо. 

Сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн прокурорын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран зохион байгуулж байгаа билээ.

Энэ өдрийн сургалтанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, дүүргийн хяналтын прокурор Ц.Амгаланбаатар, Г.Цогтгэрэл, 1-р сургуулийн захирал Б.Төгсжаргал, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажил хариуцсан албан хаагчид оролцов.


 
Сургалтад ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид хамрагдсан юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Улсын физикийн олимпиадын дүн гарлаа

posted May 4, 2016, 6:10 PM by Altantsooj Tseveenjav

Улсын физикийн 29 дүгээр олимпиад Дундговь аймагт таван өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргажээ. Энэ удаагийн олимпиадад 150 гаруй багш, сурагчид оролцсон бөгөөд 25 комиссын гишүүн ажилласан байна.

Ангилал бүрийн шилдгүүдийг жагсаавал:

9-р анги

1-р байранд Улаанбаатар хотын "Сант" сургуулийн сурагч У.Тэлмүн Алтан медаль

2-р байранд Улаанбаатар хотын 11 дүгээр сургуулийн сурагч С.Сайханбилэг болон Дундговь аймгийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагч О.Буяндэлгэрэх мөнгөн медаль

12-р анги
1-р байранд Улаанбаатар хотын " Шинэ Монгол" сургуулийн сурагч Л.Дөлгөөн Алтан медаль
2-р байранд Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч Э.Гарьд Мөнгөн медаль
3-р байранд Улаанбаатар хотын "Сант" сургуулийн сурагч Л.Оюунтөгс Мөнгөн медль
4-р байранд Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч Д.Хонгорзул Хүрэл медаль



Хүүхдүүд цахилгаан соронзон дурантай хиймэл дагуултай холбогдлоо

posted Dec 8, 2015, 6:17 PM by Алтанцоож Ц

Нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль дээр “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Энэхүү төсөл нь хиймэл дагуулын хэрэглээг сэтгэн бодож санаа гаргахаас эхлүүлээд, хийж бүтээх гэсэн цогц үйлдлээр сурагч, оюутан, хүүхэд залуусыг хиймэл дагуул, сансрын салбартай ойртуулж, олон улсад өрсөлдөх чадвартай мөрөөдөл бүхий бие хүн болгох зорилготой аж.

Энэ төсөлд хамрагдаж буй хүүхдүүд өнгөрсөн шөнө 00:39 цагийн орчимд Ю.Цэдэнбалын хөшөөний урд Улаанбаатар хотын тэнгэрийн зүүн зүгт нисэн өнгөрөх хиймэл дагуултай холбоо тогтоолоо. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад сансрын салбар, танин мэдэхүй, оюун ухаанлаг байдлыг түгээн, дэлхийд танигдах нэгэн боломж бий болохоос гадна өндөр хөгжилтэй аль ч улсын хүүхэд залуустай өрсөлдөх чадвартай гэсэн өөрсдийн бахархалтай болно гэдгийг төслийг санаачлагчид онцоллоо.



EAGLE - Сансар дахь бидний мөрөөдөл

posted Dec 8, 2015, 5:31 PM by Алтанцоож Ц

Уг төсөлд тус сургуулийн 10д ангийн сурагч Хадаан, 11е ангийн сурагч Ану, 11г ангийн сурагч Энхномин, 11б ангийн сурагч Мөнх, 12б ангийн сурагч Батболд нар оролцсон.

МҮОНРТ - Сансар дахь бидний мөрөөдөл

posted Dec 8, 2015, 4:44 PM by Алтанцоож Ц


1 дүгээр сургууль “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээний улсын аварга боллоо

posted Dec 7, 2015, 6:57 PM by Алтанцоож Ц

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг. “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний эхний шатны шалгаруулалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг нутаг дэвсгэртээ зохион байгуулсан
. Энэ сарын 23-ны өдөр нийслэл, орон нутгаас шалгарсан багуудын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний шилдгийг тодруулах арга хэмжээ зохион байгуулагдаж 33 дахь жилдээ болж байгаа энэ тэмцээнийг зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохиож, жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд энэ жилийн “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 11 аймгийн нийт 20 багийн 240 сурагч оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний шилдгээр буюу нэгдүгээр байранд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар“ баг тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг, Гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй-2 цогцолцор” сургуулийн “Гэрлэн дохио” баг, тусгай байранд- Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн “Эвт шонхорууд” баг тус тус шалгарсан байна.

1-8 of 8